"Эрдэнэс Монгол" ХХК-ийн ажлын байранд бүртгүүлэх түгээмэл АСУУЛТ, ХАРИУЛТ

2023 оны 01 сарын 03

"Эрдэнэс Монгол" ХХК -ийн 2-12 сая төгрөгийн цалинтай 88 ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, өчигдрөөс /2023.01.02/ бүртгэлийг эхлүүлсэн. Тэгвэл ажлын байрны сонгон шалгаруулалтад өнөөдөр 09:30 цагийн байдлаар 693 хүн бүртгүүлжээ.

Энэ талаар өнөөдөр Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалтын газрын дарга Т.Сосорбарам дараах мэдээллийг өглөө


 

-Ажлын байранд хэрхэн бүртгүүлэх вэ?

-Ажлын байранд бүртгүүлэх талаар тусламж, видео зөвлөгөө Төрийн албаны зөвлөлийн цахим сайтын буланд байдгаа, харахад ойлгомжтой. Ерөнхийдөө бүртгүүлэхэд айхавтар зүйл нэхэхгүйгээр хөтлөөд явдаг систем байгаа. Тиймээс бүртгэл эхэлснээс хойш давхардсан тоогоор 693 хүн, давхардаагүй тоогоор 610 хүн бүртгүүлсэн байгаа нь системд бүртгүүлэхэд хэвийн амархан байгааг харуулж байгаа. Материалаа бэлэн болгосон хүн 3-5 минутад бөглөчихдөг систем байгаа.

-Ямар материал бүрдүүлэх вэ, материалаа хэрхэн илгээх вэ?

-Материал бүрдүүлэх талын мэдээллүүд нь мөн e-tanhim.gov.mn зар дээр байгаа. Анкетаа бөглөөд, нийгмийн даатгал, боловсролын диплом, гадаад хэлний мэдлэг гээд ажлын байр бүр дээр байгаа. Системд заагдсан цонхны дагуу үүнийгээ бөглөөд материалаа оруулаад явна.

-Бүртгэгдсэн эсэхээ хэрхэн мэдэх вэ?

-Бүртгэгдсэн эсэх болоод тухайн ажлын байран дээр танаас гадна хэдэн хүн бүртгүүлсэн бэ гэдэг мэдээллийг харах боломжтой. Төрийн албаны зөвлөлийн вэб сайт дээр ЭРДЭНЭС МОНГОЛ гэсэн цонх тавигдсан байгаа. Тэр цонхноос таны сонирхсон ажлын байранд хэдэн хүн бүртгүүлсэн байгааг харах боломжтой.

Одоогийн байдлаар Захиргаа, удирдлагын газрын ахлах менежер гэсэн ажлын байр дээр хамгийн олон буюу 24 хүн, Захиргаа, удирдлагын газрын Захиргаа аж ахуйн хэлтсийн менежер дээр 24, Нэгдсэн стратеги бизнес хөгжлийн гадаад харилцааны мэргэжилтэн дээр 33 хүн бүртгүүлсэн байна. Бусад ажлын байрууд дээр 2-оос дээш хүн бүртгүүлсэн байна.

-Нэг хүн хэдэн ажлын байранд бүртгүүлж болох вэ?

-Журамд зааснаар нэг хүн хоёр өөр түвшний ажлын байран дээр бүртгүүлэх боломжтой. Тухайлбал, менежер дээр бүртгүүлсэн хүн мэргэжилтэн дээр бүртгүүлж болно.

-Заавал төрийн албаны шалгалт өгсөн байх шаардларгатай юу?

-Заавал төрийн албаны шалгалт өгсөн байх шаардлагагүй, өгсөн бол мэдээллээ оруулна. Энэ бол ач холбогдолгүй. Ажилласан жилийг нийгмийн даатгал болон гадаадад ажилласан бол түүнийгээ нотлох баримтыг хавсаргана гэсэн үг. Үүний дагуу тухайн хүнийг гадаадад болон улсад ажилласан жилйиг тогтоогоод явна.

Ажлын байранд оруулсан мэдээллээ солих боломжтой юу?

-Бүртгэл нэгдүгээр сарын 16-ны өдрийн 18:00 цагт дуусна. Энэ хүртэлх хугацаанд мэдээлэлдээ хэдэн ч удаа нэмэлт оруулах боломжтой.

Ажлын байранд оруулсан мэдээллээ солих боломжтой юу?

-Бүртгэл дуусаад нэгдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн сонгон шалгаруулалтыг явуулахаар ажлын хэсгээс зохион байгуулалтыг хийгээд явж байна. Бүртгүүлсэн иргэдийн тооноос хамаараад сонгон шалгаруулалт хэдэн өдөр явагдахыг тухайн үед мэдээлээд явна.

 

АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА:

 

  • Бакалавр ба түүнээс дээш зэргийн боловсролтой
  • Нэг ба түүнээс дээш гадаад хэлний мэдлэгтэй
  • Ахлах менежерийн түвшинд 8 ба түүнээс дээш жил ажилласан байх
  • Менежерийн түвшинд 5 ба түүнээс дээш жил ажилласан байх
  • Мэргэжилтний түвшинд ажлын туршлага шаардахгүй.

Ажлын байрны дэлгэрэнгүй ба бүртгүүлэх холбоос: e-tanhim.gov.mn

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
мэдлэг(103.29.144.172) 2023 оны 01 сарын 06

Ингэж улс даяар заралсан юм чинь үнэн авах болуу анкет хараад ярилцлага өгөөд үнэн зөв тэнцсэн залуусыг ажилд аваасай гэж бодож байна ар ын хаалга хаалттттай байгаа болуу гэж итгэж байна шүү

2  |  0
Zochin(66.181.160.68) 2023 оны 01 сарын 04

Ingej jijig tavij baihiin orond zugeer l avah hunee l avaldaa hudlaa huneer toglood baih hereg baigaamuu jiriin tanil talgui zaluus orloo yu ta nar tegeed avlaa yu

0  |  0
Irgen(66.181.160.68) 2023 оны 01 сарын 04

Jiriin har ajild ni oroh gej tanil talgui bol chadahgui baihad udirdah alband bol jiriin neg zaluus zugeer l orloo yu ajild avlaa yu gahainuudaa bitgii ingej jujig tavi gaigui ch tsalintai tomoohon uurhaid nutgiihan ch orj chadadguishdee hulgaichuudiin Alan duus l hanbogd baynovoo tsogttsetsiin irgen boltson yvs hovd hotiin nuhduud l baij baidiinshdee hudlaa gej zutgeh hun bna uu

0  |  0
Zochin(66.181.160.40) 2023 оны 01 сарын 04

Zaa hudlaa shaaldaa naana chini tanil tal nam uls turuuruu l ordog bolhoos ymarch medleg bolovsrol chadal chadvartai hun bi oroyoo geheer za or or gedeg gej sanaj bna uu buur anhniihaa tsalin munguur hahuuli amlaj ordiin ter haviin aimag sumdiin darga nar uugeer mungu hiidgiig hun bur l yrij baigaashdee uuniig gargaj irehguin tul hahuuli ugsun huniig davhar eruu uusgej darj avch bainashdee

0  |  0
Eh oron(66.181.160.40) 2023 оны 01 сарын 04

Eh orondoo baij baigaa murtuu zaaval gadnii heleer yadiin tiim surhii yum bol ter gadniihan l Mongol heltei baig ene undur tsalintai gazruudad zugeer l burtguuleel ajild orchdiim gej bodoj bna uu yostoi tui Mai.. shuu hamgiin bagdaa 3 sariin tsalingaa ugch baij nileed tanil taltai Nam dagsan dolooj dolignoj chaddag hun ordog gedgiig bugd l medej baigaashdee yah gej ingej jujig taviad baigaan umnugoviihniig hulgai hiideg arhi uudag geed ajild avdagguishdee ajliin bairiig umnugoviihon ihenh % g ni ezeldeg l gene yag unendee busd aimgiin tanil tal motortoi hulgaichuud hanbogd UM-n irgen geel sha

0  |  0
иргэн(202.9.46.200) 2023 оны 01 сарын 03

энэ шалгаруулалт үнэн шударга явагдана гэдэгт итгэхгүй бна. ..ямар мест дээр хэнийг тавихаа аль эрт авилга аваад шийчихсэн бга бх аа гээ бодож бна.

0  |  0
Зочин(192.82.73.157) 2023 оны 01 сарын 03

Худлаа ийм балиар жүжгээ болиорой. Дараачийн ээлжинд Хэнтйи, Говь-Алтайн хүмүүсийг томилох гээд байгаа биздээ

0  |  0
Top