1968 онд дэлгэцнээ цацагдсан "Ромео Жульетта" киноны гол дүрийн жүжигчид өсвөр насандаа нүцгэн зураг авалтад оролцсон талаараа гомдол гарган, "Paramount Pictures" компанийг шүүхэд өгчээ.
Тухайн үед 15 настай байсан жүжигчин Оливиа Хусси өдгөө 71 настай бол энэ жил 72 нас хүрч байгаа Леонард Уаитин тухайн үед 16 настай байжээ.
Тэд бэлгийн хүчирхийлэл, бэлгийн дарамт, залилангийн хэргээр Лос Анжелес мужийн дээд шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд 500 сая гаруй ам.доллар нэхэмжилжээ.
2019 онд нас барсан найруулагч Франко Зеффирелли киноны төгсгөлийн хэсэгт тэднийг биений өнгөтэй дотуур хувцас өмсөж, зураг авалтад орно хэмээн итгүүлсэн ч ямар ч хувцасгүйгээр зураг авалт хийсэн байна.
Найруулагч тэдэнд хэлэхдээ нүцгэн зураг авахгүй бол кино тэр чигтээ бүтэлгүйтэх болно хэмээн итгүүлжээ. Аргагүй байдалд орсон жүжигчид нүцгэн зураг авалтад орсон бөгөөд энэ нь нэг төрлийн бэлгийн мөлжлөг байсан хэмээн гомдол гаргахдаа онцолжээ.
Кино цацагдах үед Уаитиний өгзөг болон Хуссигийн хөхний товч гардаг. Үүнээс үүдэн сэтгэл санааны хүнд байдалд олон жил шаналсан жүжигчид 500 сая ам.доллар нэхэмжлэх бүрэн эрхтэй хэмээн үзэж байгаа аж.
Харин энэ асуудалд "Paramount Pictures" компани одоогоор ямар нэгэн тайлбар өгөөгүй байна.
Сэтгэгдэл ( 2 )
Солиотойн өнгөрсөн борооны хойноос
кинон дээрээ хөөрхөн хосууд гардгийн сайн ч тоглосон тухайн үедээ тэсрэлт болж байсан байна лээ гэхдээ эд нарт юм олдохгүй байхөө оройтсон байх гэж айж байна ккк