АСУУЛТ, ХАРИУЛТ | Нүүрсийг хил үнээр зарах асуудлыг БНХАУ-ын талтай ярилцаж шийдсэн

2023 оны 01 сарын 04

Засгийн газрын өнөөдрийн /2023.01.03/ хуралдаан дээр Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа Ажлын хэсэг тайлангаа тавьсан байна. Энэ талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өгснийг бид /ЭНД/ хүргэсэн.

Тэрээр мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.


-Монгол Улсын валютын нөөц 3 тэрбум 400 сая ам.доллар гэлээ. Тэгвэл энэ оны улирлын хагас гэхэд хэд хүргэх вэ. Долларын ханш сулрах төлөв байгаа юу?

-Хамгийн гол нь бид нүүрсний экспортын орлогоо тогтмол нэмэгдүүлэх ёстой. Тэгэхээр нүүрсээ хил үнээр экспортоор гаргахаар шийдвэрлэсэн. Тонн тутамд 200 ам.доллар Монгол Улсад орж ирэх хэрэгтэй юу, 100 ам.доллар орж ирэх үү гэдэг ийм л зүйл. Сонголт бол тонн тутамд 200 ам.доллар Монгол Улсын банканд орж ирдэг байгаасай гэдэг үүднээс ийм шийдвэр гаргагдсан.

Үүнийг хэрэгжүүлэхэд амар биш. Хүн бүр алга ташаад байхгүй. Та бүхэн бодоод үз 30 сая тонн нүүрс зарлаа гэхэд яг тэр хэмжээний зардал тээвэрлэлт дээр явагддаг. Үүнийг тойрсон ихээхэн хэмжээний зах зээл, тэнд нь ажилладаг хүмүүс, тэндээс ашиг хонжоо олдог олон компани байгаа. Энэ бүгдийг эрх ашигт “Үгүй ээ, Монгол Улсын хил дээр бүх мөнгө нь орж ирэх ёстой” гэдэг байр суурийг хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр энэ амар юм биш. Гэхдээ үүнийг бид олон нийтийн дэмжлэгтэйгээр хийгээд явах нь эцсийн дүндээ Монголын эрх ашигт нийцэж байгаа.

Үүнээс гадна Ханги руу төмөр зам оччихсон, цаашаа Хятадтай холбогдоогүй байгаа. Энэ чиглэлээр нүүрс гаргах идэвхтэй яриа хэлцлүүд явагдаж байна.

Дээрээс нь бид нүүрсээ биржээр зараад байвал орж ирэх валютын урсгал нэмэгдэнэ. Энэ хэмжээгээр валютын нөөц нэмэгдэж, зах зээл тогтворжиж, цаашдаа ханш монголчуудад ашигтай байдлаар монгол төгрөг чангарах боломж бүрдэнэ гэж үзэж байгаа.

-Өнгөрсөн хугацаанд 600 сая ам.долларыг төвлөрүүлсэн гэж байна. Цаашдаа зохистой хэмжээнд хүргэхийн тулд ямар төлөвлөгөөтэй байна вэ. ОУВС-ийн хөтөлбөрт орох эрсдэлийг хааж чадсан байна?

-600 байтугай өссөн. ОУВС-ийн суурийн төлөөлөгч манай яам дээр ирж уулзаж байсан. Яг урдаас харж сууж байгаад Монгол Улсын валютын нөөц 2.4 тэрбум ам.долларт хүрлээ. Бид Монголбанкнаас мэдээ авсан. Оны сүүлээр 2 тэрбумаас доошоор орохоор байна гэсэн. Тэгвэл өнөөдөр 3.4 тэрбум ам.доллар валютын нөөцтэй боллоо. Зөвхөн валютын нөөц нэг тэрбумаар өссөн. Тэгэхээр энэ бол сайн зүйл гэж бодож байгаа. Цаашдаа үүнд сэтгэл ханаж болохгүй, хийж хэрэгжүүлэх олон арга хэмжээнүүд байгаа. Тухайлбал, нүүрсээ биржээр зарах, экспортын гарцуудыг нэмэгдүүлэх, хил үнээр зарж хэвших, биржээр зарагддаг бүтээгдэхүүнүүдийн тоог нэмэх зэрэг олон ажлыг хийж байж бид үр дүнд хүрнэ. Тэгэхээр цаашдаа арга хэмжээнүүдийг тууштай, тогтвортой байнга авч хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа.

-Валютын ханшийн өсөлтийг зогсоох ямар боломж байна вэ?

-Валютын ханш, төгрөгийн ханш үндсэндээ манай улсад байгаа валютын эрэлт, нийлүүлэлтээс голлон тогтож явна. Тэгэхээр бид үүн дээр валютынхаа нөөцийг нэмээд, орж ирэх валютынхаа урсгалыг нэмчих юм бол ханш тогтвортой байх, төгрөг чангарах боломж нь бүрдэнэ. Үүнийг чиглэж ажиллаж байгаа.

-Нүүрсээ хил үнээр зарахаар Хятадын Засгийн газраас бойкот хийж, авах нүүрсний хэмжээгээ багасгах арга хэмжээ авчихгүй байгаа?

-Гайгүй байх. Яагаад гэвэл энэ арга хэмжээнүүдийг бид зөвхөн Монголдоо авах биш БНХАУ-ын холбогдох хүмүүстэй уулзаж ярилцаж шийдвэрүүдээ гаргаж, дэмжлэгийг авч явж байгаа.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (66.181.178.203) 2023 оны 01 сарын 05

Мафижсан толгой гулгайч эдийн засгийн сайд хийгээд явж байдаг улс бөмбөрцөгт байхгүй

1  |  0
зочин(139.5.217.20) 2023 оны 01 сарын 04

готгор шанага

0  |  0
Shar tokhoi (178.209.133.214) 2023 оны 01 сарын 04

Hvrelhulgaichaa hudalaa shaa.Chamaig Hyatadiin tal arhag hulgaich urvagch gedegiig medne shvv.Hyatad hulgaichidiin sanaliig avdagvi uym.Mongoliin ard tvmeng nuurana ulaahgvi hudalla shaadagaa bolio.Ichej vhemeer.Hogiin urgamaluud Mongoliin ard tvmeng zuulrvvlj sar shiniin bayaraas umnu heden tugrug ugj yanz bvriin jvjeg tavaihaal bodoj heregchvvlj ehelev.Mongolchuud chiherend huuragdagaa bolioson za.Uguh iostoi mungiig ni shudargaar hurdan ug bvh bayalgiig erh tegsh hurdan huvaa bvh vil ajilgaandaa ard tvmeng hayanuulj oroltsuul.Amid vldeh gej.Turd avagldainuudaa shurguulah gej ulairj bna.

0  |  0
иргэн(139.5.219.62) 2023 оны 01 сарын 04

Энэ хүн чинь Тэргүүн шатар сайд болсон биз дээ сэтгүүлчээ?

0  |  0
Зангараа(192.82.71.111) 2023 оны 01 сарын 04

Тавьсан төмөр замаа Хятадын хилрүү оруулах асуудлыг хэлэлцэн тохирч хойшлуулалгүй шийдвэрлэх ёстой асуудлыг яагаад хөндөж ярихгүй байна вэ? Ашиг сонирхлын зөрчил томоор харагдаж байна шүү Хүрэлбаатар гуай.

0  |  0
Зочин(103.57.92.210) 2023 оны 01 сарын 04

Төгрөгнийхөө ханшны уналтыг яаралтай зогсоогоочээ. Чангаруулаачээ. Болохоо блаа. Одоо 92 авто бензин, эм, тарианы үнэ дахиад нэмэгдэнэ гэж бна. Арайч дээ.

0  |  0
7(66.181.160.122) 2023 оны 01 сарын 04

Zovoo

0  |  0
Top