"Single's Inferno" шоуны хамгийн ЧИНЭЭЛЭГ оролцогч Шин Сыл Ги

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 05

"Netflix"-ийн шилдэг реалити шоу болох "Single's Inferno" шоуны эхний улирал дэлхий нийтийн анхаарлыг татсан. Ганц бие халуухан охид, залуус там хэмээн нэрлэгдсэн арал дээр амьдарч хайраа олох ёстой. Нэгнээ сонгосон хосууд диваажинд нэг шөнийг хамт өнгөрүүлэх боломжтой болох бөгөөд оролцогчдын санаанд оромгүй үйлдлүүд уг шоуг үзэх гол шалтгаан болдог. 

 

 

Тус шоуны хоёрдугаар улирлын дугаар мөн л дуулиан, шуугиан дүүрэн үргэлжилж байна. Шоуны оролцогчдын хувийн амьдрал нэг нэгээрээ ил болсоор байгаа бөгөөд тэдэн дундаас "Алтан халбага зууж төрсөн охин" хэмээн нэрлэгдээд буй Шин Сыл Ги тус шоуны хамгийн чинээлэг оролцогчоор нэрлэгджээ. 

 

 

Түүний гэр бүл Өмнөд Солонгосын хамгийн чинээлэг гэр бүлүүдийн нэг. Аав нь улсдаа тэргүүлэх зэргийн гоо сайхны мэс засалчдын нэг бөгөөд "Bio plastic surgery"-г үүсгэн байгуулжээ. Өмнөд Солонгосчууд түүний аавыг ботоксны брэнд үүсгэн, амжилттай хөгжүүлж чадсан нэгэн гэдгээр нь андахгүй сайн мэднэ.

 

 

Хамгийн өндөр орлоготой мэс засалчдын нэг тэрээр Сөүл хотын чинээлэг дүүргүүдийн нэг болох Синса-дунд 20 давхар барилга эзэмшдэг. Уг барилгын үнэлгээ 100 тэрбум вон хүрдэг бөгөөд маш олон бизнес эрхлэгчид уг барилгыг түрээслэн үйлчилгээ үзүүлдэг байна. 

 

 

Шин Сыл Гигийн хувьд ойролцоогоор 7-9 сая ам.долларын үнэтэй тансаг зэрэглэлийн "Tower palace" хэмээх барилгын пэнтхауст амьдардаг. Улсынхаа шилдэг их сургуульд төгөлдөр хуурч мэргэжлээр суралцдаг Шин Сыл Ги ийнхүү "Single's inferno" шоуны хоёр улирлын оролцогчдоос хамгийн чинээлгээр нь тодроод байна. 

 

 

Тус шоуны оролцогчид амьдралынхаа туршид хүссэн бүхнээ төвөггүй авсаар ирсэн. Харин тамын арал дээр ирснээр ширүүн өрсөлдөөн дундаас хүссэн зүйлээ авахын тулд өрсөлдөх нь тэдний сэтгэл зүйд хэрхэн нөлөөж буйг тус шоунаас харах боломжтой нь уг шоуг үзэх бас нэгэн шалтгаан болж байгаа ажээ. 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(41.79.219.206) 2023 оны 01 сарын 21

МАШ ЧУХАЛ МЭДЭЭЛЭЛ Танд банкууд таалагддаггүй, танд төсөл байгаа, танд санхүүжилт хэрэгтэй, бизнестээ хөрөнгө оруулахад хөрөнгө хэрэгтэй. Зээлийн болон санхүүжилтийн бүх хэрэгцээний талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл надтай холбоо барина уу. Холбоо барих: fabienalicio@gmail.com

0  |  0
Hula (175.114.168.165) 2023 оны 01 сарын 08

Tged tr mes zaslin emchig toogvin bnshde ntr

2  |  0
Top