Хүүхдийн мөнгөнд хамрагдсан эсэхээ СИСТЕМД НЭВТЭРЧ шалгана

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 06

Засгийн газрын өчигдрийн (2023.01.05) ээлжит бус хуралдаанаар хүүхдийн мөнгөний талаар хэлэлцжээ. 

Хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдахын тулд хүсэлт гаргах шаардлагагүй болж байгаа аж.

Тодруулбал, Засгийн газраас төрийн байгууллагуудын үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, төрд цугларсан их өгөгдлийг төрийн бодлого шийдвэрт ашиглах, төрийн байгууллагуудын хооронд мэдээлэл солилцох эрх зүйн орчин бүрдсэн.

Тиймээс төрийн байгууллагын мэдээлэлд суурилан өрхийн амьжиргааг үнэлж, хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүүхдийг тодорхойлох юм. Иймд иргэд хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүсэлт гаргах шаардлагагүй.

Мөн Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хуульд хүүхдийн мөнгийг 1139.2 мянган хүүхэд буюу нийт хүүхдийн 91 хувьд 100 мянган төгрөгөөр үргэлжлүүлэн олгохоор тооцон 1367.0 тэрбум төгрөг баталсан.

Иргэд хүүхдийн мөнгөнд хамрагдсан эсэхээ нэгдүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн Нийгмийн халамжийн нэгдсэн систем (ehalamj), төрийн үйлчилгээний нэгдсэн систем (Е-Моngolia)-г ашиглан шалгах, мөн сум, хорооны нийгмийн ажилтанд хандан шалгуулах боломжтой.

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2023 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс олгоно гэж ХНХЯ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.67.121) 2023 оны 01 сарын 26

Хулгайны мөнгөө олж авч чадахгүй хүүхдийн мөнгөө хасаж ялгадаг новшнууд ахиад сонгуульд гарах байхдаа

0  |  0
Зочин(192.82.67.121) 2023 оны 01 сарын 26

Хүүхдийн мөнгийг ямар журмын дагуу, ямар аргачлалаар бодоод байгааг хайгаад олохгүй байна өө! 9% хасагдах биш 9% нь л авахаар ... Нүүрсний хулгайчууд

0  |  0
Зочин(103.229.123.25) 2023 оны 01 сарын 20

Наад яамны чинь сайд гэж нэг л попросон амьтан бдаг яагаад энэ асуудалд дуугарахгүй бна өөрийн ажил шүү дээ

0  |  0
Top