Энэ жилийн баяр наадмаар залуу харваачид ихээр оролцож байгаа нь сур харвааг ширүүн өрсөлдөөнтэй болгосон. Ингээд сур харвааны дүнг танилцуулъя.
Сур харвааны эмэгтэйчүүдийн төрөлд:
Төв аймгийн харъяат Хэнтий аймгийн Дадал сумын уугуул, спортын мастер Оюунчимэг тэргүүлж баяр наадмын манлай боллоо.
Хоёрдугаарт, Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул Монгол улсын хошой мэргэн Д.Эрдэнэтуяа удаалжээ. Тэрээр өнгөрсөн жилийн түрүү болж Монгол улсын хошой мэргэн цол авч байсныг санаж буй биз ээ.
Гуравт, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын уугуул залуу харваач Чинзүрх орсон байна.
Эрэгтэй харваачдаас Завхан аймгийн Дөрвөлжин сумын харъяат Хангарьд спорт хорооны тамирчин Ёндон 40 сумнаас 38 онож түрүүлснээр Улсын мэргэн цолоор шагнуулсан байна.
Удаах байрт Баян-Өлгий аймгийн уугуул Алдарт спорт хорооны тамирчин Баярсайхан оржээ.
А.Туяа
Zindaa.mn-Үндэсний Чөлөөт Мэдээллийн Портал
Сэтгэгдэл ( 0 )