Өнөөдөр колоничлолд орон зай байхгүй

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 01 сарын 07

2023 оны шинэ оны эхний өдөр Энэтхэг далайн төв хэсэгт орших Чагос арлуудын оршин суугчид сайн мэдээ дуулав: Маргаантай байсан Чагос арлын бүрэн эрхийн асуудлаар Их Британитай хэлэлцээ хийж буйгаа Маврикийн Ерөнхий сайд Правинд Ягнаут мэдэгджээ. Энэ нь Чагос арлыг Маврикид буцаах үйл явц албан ёсоор эхэлсэн гэсэн үг юм. Олон улсын хамтын нийгэмлэг үүнээс ч илүү хүлээж байгаа зүйл бол Их Британи Чагос арлын эзэмшлийн асуудлыг шийдсэний дараа Малвинасын арлуудын асуудлаар Аргентинтай даруй хэлэлцээ хийх явдал юм.

 

 

Өнгөрсөнд Их Британи гадаадад хамгийн олон колонийн газартай Европын орон байсан юм. Их Британийн түүхч Стюарт Лайкокийн илрүүлснээр,  түүхийн өөр өөр цаг үед Их Британи дэлхийн улс орнуудын бараг 90 хувийг эзлэн түрэмгийлж байжээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараа барууны колоничлолын систем задарсан ч колоничлолын нөлөөлөл хэвээрээ үлджээ.  "Нар жаргадаггүй эзэнт гүрэн" хэмээгдэж байсан Их Британи одоо ч Чагос арал, Малвинасын арал зэрэг газарт эрхээ үлдээж, бусад орны бүрэн эрхт байдлыг уландаа гишгэж, колоничлолоо үргэлжлүүлэхийг мөрөөддөг.

Гэхдээ энэ хоёр арлын түүх, зөв буруу нь маш тодорхой. Чагос арал нь угаасаа Африкийн арлын Маврики улсын нутаг дэвсгэр юм. 1965 онд Маврикийг тусгаар тогтнолоо олж авах нэмэлт нөхцөл болгон Их Британи нь Чагос арлыг  "Их Британийн Энэтхэг далай дахь нутаг дэвсгэр" болгон хувааж авсан бөгөөд тохиромжтой үед буцааж өгнө гэсэн юм. Гэвч тэр цагаас хойш Их Британи энэ асуудлыг сунжруулж, буцааж өгөхгүй хэвээр байсан төдийгүй Чагосын хамгийн том арал болох Диего Гарсиа арлыг АНУ-ын зэвсэгт хүчинд зээлүүлэн өгч, АНУ тэнд Энэтхэг далай дахь хамгийн том цэргийн бааз барихыг дэмжжээ.

 

 

2019 оны хоёрдугаар сард НҮБ-ын Олон улсын шүүх Их Британи Чагос арлыг эзэлсэн явдлыг хууль бус гэж нотолсон юм. Мөн оны тавдугаар сард НҮБ-ын Ерөнхий Ассамблей 6 сарын дотор Чагос арлыг Маврикид буцаан өгөхийг Их Британиас шаардсан тогтоолыг олонхын  саналаар баталсан байна. 2021 оны нэгдүгээр сард Олон улсын тэнгисийн хуулийн шүүхээс Чагос арлын бүрэн эрх Их Британид байхгүй гэдгийг баталж, уг арлыг буцааж өгөхөөс татгалзаж буйг нь буруушаасан шийдвэр гаргасан байна. Гэвч Их Британи үүнийг олж сонсоогүй мэтээр дүлий дүрд тоглож байжээ.

Өнгөрсөн оны 11-р сарын үед олон улсын хамтын нийгэмлэг болон колоничлолын эсрэг дотоодын бүлгүүдийн шахалт дор Их Британи нь Чагос арлын бүрэн эрхт байдлын талаар Маврики улстай  хэлэлцээ хийнэ гэдгээ мэдэгдэж, энэ оны эхээр тохиролцоонд хүрнэ хэмээн найдаж байна гэжээ.

Колоничлол бол хүн төрөлхтний соёл иргэншлийн түүхэн дэх шарх сорви бөгөөд олон улсын хамтын нийгэмлэг Малвинасын арлуудын асуудлаар Аргентиныг дэмжихээ хэзээ ч зогсоогоогүй юм. 21-р зууны өнөөдөр колоничлолд орон зай байх ёсгүй. Их уншсан 1 “Сайн уу” монгол идээн 2 Бие сэтгэцийн эмчилгээ 3 Ши Жиньпин дарга 2021 оны шинэ жилийн мэндчилгээ хүргэнэ 4 ДЭМБ нэрийдэхээс өмнө Америкт Омикрон бүртгэгдэв 5 Америк өөрийнхөө ашиг тусынхаа төлөө дайн дэгдээж байна.

Эх сурвалж: mongol.cri.cn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mnbvcб(176.66.87.78) 2023 оны 01 сарын 07

Оросыг бичээч одоо ч украйныг колончлох гээд дайтаж байна...

0  |  0
Top