Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн нэрэмжит Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээний шигшээ тоглолт өчигдөр /2023.01.07/ Төрийн ордонд эхэлсэн.
Шигшээ тоглолтод оролцож буй 140 шатарчин (эрэгтэй 104, эмэгтэй 36) Швейцарь системээр найман өрөг өрөх бөгөөд дөрвөн өргийн дараах байдлаар Эрэгтэй ангилалд Б.Мөнхсаруул (чансаа-1876, БГД), Б.Баярмагнай (1846, Говь-Алтай), Г.Авирмэд (1854, СХД) нар тус бүр 4 оноогоор, А.Нарансолонго (1723, Говь-Алтай) 4 оноо, М.Енгилик (1783, Баян-Өлгий) 3.5 оноо, Б.Анужин (1690, БГД) 3.5 оноогоор тус тус Эмэгтэй ангилалд тэргүүлж байна.
Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний 5, 6, 7, 8 дахь өргүүд өнөөдөр (2023.01.08) үргэлжилж, аваргуудаа тодруулна.
ӨНӨӨДРИЙН ОНООЛТ
Сэтгэгдэл ( 0 )