С.Бямбацогт: Төмөр замчдын үр дүнгийн цалинг 200 хувиар олгоно

2023 оны 01 сарын 09

"Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөл болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс нийтдээ 7.3 тэрбум төгрөгийг хураан авсан талаар өнгөрсөн баасан гарагт /2023.01.06/ Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлсэн. Мөн 4 тэрбум гаруй төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэх асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг хэлсэн юм.

Түүнчлэн С.Батдөлийг цагдан хорих эсэх шүүх хурал өнөөдөр /2023.01.09/ болж, нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэрийг гаргасан.

Тэгвэл ЗТХ-ийн сайд С.Бямбацогт салбарт нь үүсээд буй асуудалтай холбогдуулан сэтгэгдлээ хуваалцлаа.

Тэрээр "УБТЗ-д бугшсан авлигын асуудал 16 мянган төмөр замчдын маань урмыг хугалсанд үнэхээр харамсаж байна. Энэ асуудлыг үндсээр нь таслан зогсоож, холбоотой бүх этгээдэд хатуу хариуцлага тооцож хуулийн байгууллагад шилжүүлэх болно. Мөн төмөр замчдынхаа өнгөрөгч оны үр дүнгийн цалинг 100% биш 200%-иар тооцож олго гэсэн чиглэлийг УБТЗ-ын удирдлагад Сайдын шуурхай хуралдаанаар үүрэг болголоо. Авлигачдад халгаатай, ажилтнууддаа ээлтэй байж Төмөр замын салбар зөв голдирлоор хөгжинө" гэв.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(120.18.222.146) 2023 оны 01 сарын 10

Сайд хүн аж ахуйн дотоод санхүүгийн асуудлыг зөвлөлийн хурал гэдгээр далимдуулж ийм шийдвэр гаргаж болдог юм уу.Цаана нь оросын тал гэж том айл байна.Энэ нээрээ үнэхээр ТЭНЭГ хөдөөний орк юмаа

0  |  0
Зочин(120.18.222.146) 2023 оны 01 сарын 10

Энэ нөхөр чинь юу гэж тэнэгтээд байна.Төмөр замын талаар юу ч мэдэхгүй байж 200 хувийн урамшуулал гэж юу гэж донгодоод байна.УБТЗ чинь чиний үед л байдаг юм биш шүү.Чамгүйгээр цаашаа олон жил орших байгууллага.Нэр хүнд олох гээд нэг удаагийн попрох чинь чанарыг чинь таниулж байна

0  |  0
Зочин(71.126.166.253) 2023 оны 01 сарын 10

Энэ нөгөө мөнгөнд нь барьцаалагдчихжээ хөөрхий. Манай сайдууд нэг иймэрхүү л лаларууд байх юм да.

0  |  0
zochin(73.111.180.213) 2023 оны 01 сарын 09

chi ch xolbogdono baas uny

0  |  0
Иргэн(103.161.242.159) 2023 оны 01 сарын 09

200% ҮР ДҮНГИЙН ШАГНАЛ ОЛГО. 37 ТЭР БУМИЙН АЛДАГДАЛТАЙ АЖИЛЛАСАН ОЙЛГОДОГГҮЙ ЭЭ.

0  |  0
Top