ОХУ-аас 11 этгээд хууль бусаар нэвтэрч, самар түүснийг илрүүлжээ

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 10

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт буюу улсын хилийн зурвас газарт энэ сарын 4-нд “Зил-131” маркийн автомашинтай 11 хүн хууль бусаар нэвтэрсэн байна.

Сэжигтэн этгээдүүд хууль бусаар хуш модны самар бэлтгэж байсныг Сэлэнгэ аймаг дахь Хилийн цэргийн 0243 дугаар анги, Цагдаагийн газар, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын захиргааны хамтарсан бүлэг илрүүлж, хуулийн дагуу шийдвэрлэжээ.

Мөн Увс аймгийн Баруунтуруун сум дахь хилийн цэргийн 0311 дүгээр ангийн хариуцсан хэсгээр нэгдүгээр сарын 04-ний өдөр морин уналгатай нэг хүн ОХУ-ын тал руу хил зөрчин орж, буцаж ирснийг хилийн манаа илрүүлэн саатуулж, хуулийн байгууллагад шилжүүлэн шалгаж байна гэж Хил хамгаалах ерөнхий газраас мэдээллээ

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
medrel(202.9.40.1) 2023 оны 01 сарын 10

tanaih medeegee orj unshdag ymu

0  |  0
zochin(64.119.20.80) 2023 оны 01 сарын 10

одоо бүр санаа амар болохнээ, дуртай цагтаа тусгаар улсын хилээр орж гараад

0  |  0
Top