Дарга хүн хулгай хийдэггүй

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 12

Нүүрсний хулгайн хэрэг буюу 44 тэрбум төгрөгийн дуулиан нийгмийг талцуулаад хоёр сар гаруй болжээ.

Тус хэрэгтэй холбогдуулан УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн гэрт нэгжлэг хийхэд 7.3 тэрбум төгрөг олдсон нь олны зэвүүцэл жигшлийг дээд цэгт нь хүргэв. Шүүхээс түүнийг нэмэлтээр гэмт хэрэг үйлдэж болзошгүй бичиг баримт олдсон учир нэг сар цагдан хорихоор болсон.

Даанч сэжигтэн С.Батдөл энэ талаар “Би хөнгөн төрлийн гэмт хэрэгт холбогдсон. Тийм учраас намайг заавал цагдан хорих алба үгүй. Дөрвөн хүүхэд минь ханиад, хатгаа тусаж хүндэрсэн тул хувийн батлан даалтаар шалгуулах хүсэлтэй байна” гэсэн юм.

Даргын сэтэртэй хүн хэрэгт холбогдвол өөрийгөө хөнгөн хэрэг хийсэн гэж хээв нэг дуугарч болдог гэдгийг бид эндээс харж болно. Шүүхийн шийдвэр эцэслэн тогтоогдох хүртэл хэнийг ч ялтан гэж дүгнэж болохгүй нь мэдээж. Гэвч тус хэрэгт холбогдон шалгуулж буй залууд ёс зүйн хэлтэрхий ч алга. Хүүхдээ угжих сүү авахын тулд хүний халааснаас 2500 төгрөг хулгайлсан эмэгтэй олон жилийн ял авсан талаарх өр эмтрэн түүхийг одоогоос 15 орчим жилийн өмнөх баримтат киноноос үзэж болно.

Хулгай л бол хулгай гэдэг үг үнэн. Гэдээ учруулсан гэм хор, хохирлын хувьд ч манай улсын төмөр замын сүлжээний 90 гаруй хувийг эзэмшдэг төрийн байгууллагатай холбоотой асуудал тул хэр хэмжээний том асуудал гэдгийг хэнбугай ч хэлнэ. Жил бүр өчнөөн тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж буй төмөр замын нэгэн албаны орлогч дарга тоолж барамгүй их мөнгө завшсан ч өөрийгөө шүүхийн өмнө итгэл дүүрэн өмөөрч буй нь шударга ёсны сүүдэр хүртэл энэ улсаас зугтааж одсоны жишээ байх.

 

Эх сурвалж: Өглөөний сонин 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. PRADHAN(129.205.113.146) 2023 оны 01 сарын 13

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  1
DR. PRADHAN(129.205.113.146) 2023 оны 01 сарын 13

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  1
Зочин(86.111.137.141) 2023 оны 01 сарын 13

Энэ дарга юмуу зальтай хулгайч байсан нөхрийг шалгалгүй төриын алванд арын хаалгаар хэн ажиллуулсан вэ тэр хүмүүсийг нь арга хэмжээ аваачээ?! Яахаараа өмнө нь хулгайч байсан хүн төрийн алванд ажилд оруулсан хүн нь дээрхи том толгой нь байж таарах бишүүү!!!!

1  |  0
Тэхх(180.74.227.240) 2023 оны 01 сарын 13

Яг тийм

1  |  0
тойвгоо(103.57.94.185) 2023 оны 01 сарын 13

зиндаа! танай нүд тархи толгой чинь долир болчихоо юу? нүүрсний хулгайн хэрэг дээр монголын ард түмэн талцаж хуваагдсан зүйл огт бхгүй шүү! бүгд илэрээсэй хулгайчид зохих шийтгэлээ хүртээсэй гэж харж хүлээж байгаа. дахиж ийм зүйл бичвэл шүүхэд өгнө. танай мандахбаяр нүүрсний томоохон хулгайч. өөрём бий.

1  |  1
Top