АЛТАН БӨМБӨРЦӨГ | Cелена Гомес улаан хивсний ёслолд дүүгийн хамт оролцов

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 11

 

"Алтан бөмбөрцөг 2023" наадмын улаан хивсний ёслолд дуучин, жүжигчин Селена Гомес 9 настай дүүгийн хамтаар хүрэлцэн иржээ. 

"Шилдэг мюзикл", "Шилдэг инээдмийн цуврал" номинациудад нэр дэвшээд байгаа 30 настай Селена Гомес уг ёслолд Valentino брэндийн даашинзаар гоёсон бол түүний дүү Грейси алтлаг өнгийн даашинзаар гоёжээ. 

Селена Гомес дүүгээ улаан хивсний ёслолд дагуулж ирсэн анхы тохиолдол биш. Тэд 2019 онд "Frozen 2" хүүхэлдэйн киноны нээлтэд хамтдаа ирж байсан билээ. 

Дуучин бүсгүйн ээж Менди Тифер хоёр дахь амьдралаа зохион 2013 онд Грейсийг өлгийдөн авчээ. Бяцхан дүүгээ үргэлж халамжлан хайрладаг Селена алдартай найзуудтайгаа уулзах үедээ ч мөн дүүгээ дагуулан явдаг нэгэн. Дүүдээ үргэлж үлгэр дуурайл болохыг хичээдэг Селена 2017 онд өөрийн инстаграм хуудаснаа "Би дүүдээ өөрийгөө хүчирхэг, зоримог үзэсгэлэнтэйгээр үүрд мэдрүүлэхийг хүсэж байна" хэмээн бичиж байсан. Сайн эгч байхын тулд үргэлж хичээж, үлгэр дуурайл үзүүлдэг тэрээр дүүгийн хамтаар улаан хивсний ёслолд ийнхүү хүрэлцэн иржээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top