“Эрдэнэтийн эзэгтэй”-н эртэдсэн хүслийг хазаарлах аргагүй

С.Данзан | Zindaa.mn
2023 оны 01 сарын 12

Сонгуулийн чимээ хаалга тогшиж, “Эрдэнэт”-ийн уулын баяжуулах үйлдвэрийн Тамгын газрын дарга Д.Үүрийнтуяа зургаадугаар тойрогт горилж байгаа тухай санаанд багтамгүй мэдээг говьсүмбэрчүүд барин тавин дуулгах юм даа. Тэнгэрт тулсан санаа “хэвлий”-дээ тээж яваа бүсгүй юм даа гэж халаглахаас өөр үг олдсонгүй. Эрүүл ухаантай хүн бол толгойдоо лав тээх санаа биш юм сан. Тэр хөрөнгөлөг үйлдвэрийн санхүүг атгаж, бэл бэнчингээ зузаалсан байж болох ч Дундговь, Говьсүмбэр аймгийг эзэгнэж байгаа. Монголоос хальж, Азид гарчихсан хөрөнгөтэй Сү.Батболдыг мөргөөд толгойноосоо салах нь бүү хэл сүнс сүүдэр нь ч үлдэхгүй. Хамтрагч Х.Бадамсүрэнтэйгээ хавсраад ч хүчин мөхөсдөнө. Тэгвэл мөн тойргийг эзэгнэж байгаа Г.Мөнхцэцэгийн хувьд бэл нимгэн байж болох ч түүнд мөргүүлнэ гэдэг юу л бол. МАН-д залуу наснаасаа зүтгэж, УИХ-д хоёр удаа сонгогдсон зангараг, туршлага бүхий хүн хэдэн төгрөгтэй эмэгтэйн өөдөөс хөрөнгөөр зодолдох хэмжээнд ч очсон байх.

Монголын хоёр том хөрөнгөтөнтэй мөр зэрэгцэн хоёр ч тойрогт ялалт байгуулсан гээд давуу тал олон бий.

Гэтэл аймгийн Засаг дарга Г.Батсуурь аанай л 2024 онд тус тойргийг горилж байгаа гэдгийг эх сурвалж хэлнэ лээ. Түүний хувьд өдгөө голомтоо сахин ажиллаж байгаа төдийгүй 2006-2020 он хүртэл Говьсүмбэр аймгийн Засаг даргын орлогчоос эхлээд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга хүртэл дэвшин ажиллаад 2020 онд Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайдаар томилогдож ирсэн ч Ерөнхий сайдын захирамжаар дахин аймгийн Засаг даргаар залраад байна. Ийм хүний өөдөөс цор цор гэхэд дэндүү жульдана. Таамаглахад МАН-ын дарга аймгийн Засаг даргаар эргүүлэн томилж байна гэдэг 2024 онд мандатаа халаасласан хүний л явдал байж таарна. Дэд сайдын албаа өгөөд шүү. Тэгээд ч Д.Үүрийнтуяаг 2003-2013 он хүртэл Говьсүмбэр аймагт ажиллаж байхад Г.Батсуурь дарга нь байсан гээд бүхий л талаараа давуу юм.

Энд би түүний тансаглал, гадаад дотоод томилолт, зочид буудал, “Эрдэнэт”-ийн эзний хамтрагч, авдаг цалин, мөнгө төгрөгний тоо гэх мэт бусад мэдээллийн урсгал дагаж элдэв зүйл ухахгүй. Шаардлага гарвал олон л баримт байх бололтой.

Тэгэхээр нэг хэсэг “Эрдэнэтийн эзэгтэй” хэмээн нэрлэгдэж ирсэн энэ бүсгүй чухам яагаад Говьсүмбэр, Дундговь аймгийн тойрогт өрсөлдөх санаа агуулав гэхээр олон салаа хариулт гарах байх. Нэгдүгээрт, тэр зовж мөнгө олоогүй. Улсын баян үйлдвэрийн санхүүг эзэнтэй нь хамт атгаж, хөрөнгө мөнгөний захад хүрсэн болов уу. Зүгээр орж ирсэн мөнгө зүгээр суулгах биш дээ. Улс төр бол мөнгөтэй хүний хийдэг ажил шүү дээ. Хоёрдугаарт, “Сод Монгол”-ын эзэн Ц.Анандбазарын Худалдаа эрхэлсэн дэд захирлын алба залгуулж байсан гэхээр цаадхиасаа хэрхэн яаж мөнгө ийш тийш болгох тухай эрх биш бага сага зүйл суралцаа биз. Гуравдугаарт, тэр Төв аймгийн Лүн суманд төрсөн ч Говьсүмбэр аймагт өссөн унаган шахам иргэн бөгөөд ажил хөдөлмөрийнхөө гарааг Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Санхүүгийн хяналтын улсын байцаагчаар эхлүүлж, улсын ахлах байцаагч, хэлтсийн дарга, газрын дарга хүртэл дэвшин 10 жил ажилласан гэхээр аймгийн хэмжээнд академик түвшний эрэмбэтэй гэж өөрийгөө бодно. Үүгээр дамжуулж массыг базна гэсэн дэврүүн хүсэл ч байж болох. Дөрөвдүгээрт, өдгөө ч Говьсүмбэр аймагт аав ээж, ахан дүүс нь амьдардаг. Мэдээж, гайгүй хөрөнгөлөг газрын санхүү атгаж байсан бүсгүйг цаадуул нь вакум орчинд нэгэнт суулгачихсан байгаа. Үүнээсээ гарч чадахгүй бол ямар нэгэн аргаар сонгуульд өрсөлдөх л болно. Тавдугаарт, түүнийг хөөргөж, галыг нь өрддөг улс төр, бизнесийн арвин туршлага бүхий нэг хашир бурхи цаана нь байна. Хаа газар янз бүрийн арга замаар өрнөж л байдаг энгийн зүйл.

Зургаадугаарт, Хөдөө, аж ахуйн их сургуулийг Эдийн засагч мэргэжлээр, Удирдлагын академийг удирдлагын менежер мэргэжлээр, Хөдөө, аж ахуйн их сургуулийн бизнесийн удирд­лагын магистрын зэрэг хамгаалсан Мэргэшсэн нягтлан бодогч, Татварын мэргэшсэн зөвлөх аж. Мөн Сангийн яамны санхүүгийн тайлагналын олон улсын стандарт, Дэлхийн банкны “Төсвийн байгууллагын нягтлан бодох бүртгэлийг чадавхжуулах” төсөлд улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт, Компанийн засаглал, Австрали Улсын Сидней хотод нягтлан бодох бүртгэлд тус тус мэргэжил дээшлүүлж, Бизнесийн удирдлагын докторын зэрэг хамгаалсан аж. Өнөөдрийн УИХ-ын гишүүдийн дундажаас дээгүүр боловсролын анкет бүрдүүлсэн хүн үзээд алдая л гэж бодоо биз. Энэ намтрыг зүгээр ч нэг ажил­лаж хөдөлмөрлөхийн тулд бүрдүүлээгүй нь нэвт харагдаж байна.

Ийм олон шалтгаан байхад “Эрдэнэтийн эзэгтэй”-н толгойд биш юмаа гэхэд “хэвлий”-д нь нэг бодол орж ирэх нь дамжиггүй. Яахав ээ, мөнгөний захад тэгтлээ зоволгүй очсон залуу бүсгүйд “Хатан эх” Д.Сарангэрэл шиг дардан зам харагдаж байхыг хэн үгүйсгэх юм. Хүний мөрөөдөл хүслийг хазаарлаж болох биш.

Эх сурвалж: Өглөөний сонин 

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. PRADHAN(129.205.113.146) 2023 оны 01 сарын 13

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0

0  |  1

Ц(202.9.46.91) 2023 оны 01 сарын 12

Манийгаа бас улны гэж бгааздээ.эд нар жирийн иргэдийн амьдрал мэдэхгүй шд

1  |  0
Н(66.181.160.81) 2023 оны 01 сарын 12

оюутан байхдаа 4 н залуу цувруулж явсан гардаа

0  |  0
Гайхах маа (103.57.92.236) 2023 оны 01 сарын 12

Яахав идэвхтэй сурч хөдөлмөрлөсөн л эмэгтэй бна гайхах юм алга атаархдаг юмуу яадаг тэнд хүн сонгуульд дэвшинэ үү бна уу лаагаа иднэ үү луувангаа иднэ үү ямар хамаа эсвэл энэ сэтгүшлчид хэн нэгэн нь мөнгө төлөхөөр бичиж бнауу тэгвэл өмнөөс нь санаа зовчлоо яажмтэр эмэгтэйг харлуулах муу хүн болгох вээ гэж төлөвлөсөн болтойдог

0  |  0
Сэтгэгдэл устгахгүй(45.117.35.3) 2023 оны 01 сарын 12

Коммент устгахаа болиоч ээ Зиндаагийнхан. Наад авгай чинь Эрдэнэтийн орлогчийн нэр сүрээр далайлгаж МУИС-д хүчээр доктор хамгаалсан нэр зүүсэн нь үнэн шд

1  |  0
Доктор ч гэж дээ(45.117.35.3) 2023 оны 01 сарын 12

ХААИС төгссөн эдийн засагчид ч дээ. Сүүлд Эрдэнэтийн орлогч захирлын нэр сүрээрээ далайлгаж МУИС-д хүчээр доктор хамгаалсан нэр зүүсэн авгай шд наадах чинь.

1  |  0
Хор(66.181.189.96) 2023 оны 01 сарын 12

Ука гэж заваан шар хүүхэний эгч юмуу

0  |  0
Дарваан УКА(192.82.90.58) 2023 оны 01 сарын 12

Дарваан Укагын хадам чинь Эрдэнэтийн идээч. Дарваан Ука Лондонд авлигалаар авсан хауст нь амьдарч байгаад ирээд ярилцлага өгч нтр. ичиж амьдар

1  |  0
ЭРДЭНЭТИЙН ИДЭЭЧИД(192.82.90.58) 2023 оны 01 сарын 12

НЭГ Л ӨДӨР ГЭДЭС НЬ ХАРАГЧ ҮХЭЦГЭЭНЭ. ҮР УДАМ НЬ ҮЙЛ ЛАЙГ НЬ ҮҮРЧ ХЭДЭН ҮЕРЭЭ ЗОВОЖ ЯВАХ НЬ ҮЙЛИЙН ҮРИЙН ӨР ТӨЛӨӨСНИЙ ХУУЛЬ !

0  |  0
зочин(202.126.90.92) 2023 оны 01 сарын 12

энэ хүүхэн Ямар мэргэжилтэй хүн болохыг мэдэх хүн байвал танилцуулна уу, харах царайны хол явахааргүй авгайчуулын нэг л харагдаад бна даа.

1  |  1
зочин(43.228.130.188) 2023 оны 01 сарын 12

кккк ойрд уншаагүй хачин сонин авгайн хэрүүл шиг юмыг бичиж байдаг Сэтгүүлч, хэвлэж байдаг сайт гэж байдаг аа ККК

1  |  0
Top