2022 оны ДЭЛХИЙН шилдэг жүдочид Ц.Цогтбаатар нэр дэвшжээ

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 12

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ноос 2022 оны дэлхийн шилдэг эрэгтэй, эмэгтэй жүдочид нэр дэвшиж буй тамирчдын нэрийг зарлалаа.  

Дэлхийн шилдэг жүдочдыг шалгаруулах "Judo Awards" ёслолын ажиллагаа ирэх хоёрдугаар сарын 5-нд Парисын их дуулгын үеэр болох юм.

Тус шагналын оны шилдэг эрэгтэй тамирчинд манай улсаас МУГТ, дэлхийн аварга Ц.Цогтбаатар нэр дэвшсэн байна. 

Санал асуулга нэгдүгээр сарын 12-31-ний хооронд болно. Энэ хугацаанд уншигч та бүхэн https://awards.ijf.org/ хаягаар нэвтэрч саналаа өгөх боломжтой.

Оны шилдэг эрэгтэй жүдочид нэр дэвшиж буй тамирчид:

 

  1. Тато Григалашвили (Гүрж)
  2. Энди Гранда (Куба)
  3. Давлат Бобонов (Узбекистан)
  4. Цэнд-Очирын Цогтбаатар (Монгол)
  5. Хифүми Абэ (Япон)

Оны шилдэг эмэгтэй жүдочид нэр дэвшиж буй тамирчид:

 

  1. Үта Абэ (Япон)
  2. Роман Дико (Франц)
  3. Рафаэла Силва (Бразил)
  4. Барбара Матич (Хорват)
  5. Майра Агиар (Бразил)

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top