ЭМЯ: Хүүхдийн ханиадны эдгэрэх хугацаа УДААШИРЧ байна

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 12

Хүүхдүүдийн ханиад хүндэрч, уушгины хатгалгаа болох тохиолдол нэмэгдэж байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Тодруулбал, томуу томуу төст өвчний улмаас нийслэлийн хэмжээнд хоногт дунджаар 2000 хүүхэд амбулаторид хандаж байна. Тэднийг хүнд хөнгөнөөр нь эрэмбэлж, шаардлагатай тохиолдолд хэвтүүлэн эмчилж байгаа аж.

Мөн бага насны хүүхдийн ханиад хүндрэх, хатгалгаа руу орох эрсдэл өндөр байгаа учраас тэр хэрээр эмнэлэгт хэвтэх хүүхдийн тоо нэмэгдэж байна. Хүүхдүүдийн эмчлэгдэх хугацаа дунджаар 5-6 хоног байсан бол одоо энэ хугацаа удааширч 6-10 хоног болсон аж. 

Улмаар эмнэлгийн орны эргэлт удааширч байгаа тул шаардлагатай арга хэмжээг авч, эмнэлгүүдийг бэлэн байдалд ажилллуулж эхэлжээ.

Эинэлгийн ачааллыг бууруулахаар авч буй арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг "Томуу, томуу төст өвчний гаралтын оргил ачааллын үед гуравдугаар сарын нэгэн хүртэл дүүргүүдийн эмнэлгүүд дээр хүүхдийн томуу, томуу төст өвчнийг эмчлэх шаардлагатай байгаа орны хүрэлцээг нэмэгдүүлэх тушаал гаргасан. Дүүргийн эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлж байгаа насанд хүрэгчдийн эмчилгээний орыг төрөлжсөн клиникүүдэд шилжүүлэх замаар дүүргүүдэд хүүхдийн эмчилгээний орыг шийдэх байдлаар шилжүүлэн зохицуулах шийдвэрийг мөн гаргаад байгаа" гэх мэдээллийг өгөөд буй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top