Б.Ёндон, Оюунчимэг нар Улсын мэргэн боллоо

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 12

Үндэсний сур харваа шинэ мэргэчүүдээ төрүүлснээр өндөрлөлөө. Энэ жилийн баяр наадмын сур харваанд  500 орчим харваач цэц мэргэнээ сорьсноос хана, хасаа харваанд тус бүр 20 сум тавьснаас 19 онож 23 настай Баасанхүүгийн Ёндон энэ жилийн үндэсний сур харвааны Улсын мэргэний болзлыг хангалаа.  Харин үндэсний сурын 2-р байрын шагналыг Улсын мэргэн Баярсайхан хүртсэн бол, 3-р байрт Монгол улсын хошой мэргэн Баасанхүү шалгарчээ.  Үндэсний сур харвааны дөрөвдүгээр байранд Дорноговь аймгийн харьяат  "Сод Монгол" группын тамирчин шинээр спортын мастерын болзол хангасан харваач Энхтайван, 5-р байранд Хангарьд клубын тамирчин МУ-ын спортын мастер Эрдэнэбат шалгарч шилдгүүдийн эгнээнд нэгдлээ.

Эмэгтэйчүүдийн сур харвааны төрөлд  Төв аймгийн харьяат МУ-ын Спортын мастер Оюунчимэг товх харваснаар тэргүүлж энэ жилийн Улсын баяр наадмын үндэсний сур харвааны Улсын мэргэний болзол хангалаа. Хоёрдугаар байранд  Эрдэнэтуяа орсон бол гуравдугаар байрын шагналыг  Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат шинээр спортын мастерын болзол хангасан шинэ залуу тамирчин Чинзүрх хүртлээ.  Харин дөрөвдүгээр байрын шагналыг Хангарьд клубын тамирчин Спортын мастер Энхтуяа хүртсэн бол тавдугаар байрыг Спортын мастер Хаданчулуун хүртсэн юм.  Тэгш тоот түүхэн ой давхцсан баяр наадмын Үндэсний сур харвааны шинэ залуу мэргэчүүл хүч түрэн орж ирснээс Спортын мастер 4, Дэд мастер цолтон 5 харваач шинээр төрлөө.

А.Туяа

Zindaa.mn-Үндэсний Чөлөөт Мэдээллийн Портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top