Сүүлийн 60 гаруй жилийн хугацаанд БНХАУ-д анх удаа хүн ам буурч эхэлсэн тул тус улсын хотууд хосуудыг олон хүүхэдтэй болохыг дэмжих зорилгоор мөнгөн урамшуулал олгохоо мэдэгджээ.
Шэньжэнь хотод гурав болон түүнээс дээш хүүхэд төрүүлсэн хосуудад гурав дахь хүүхдийг гурван нас хүртэл нь 19 мянган юань буюу 2800 ам.доллар олгохоор болжээ. Эхний болон хоёр дахь хүүхдэд нь гурван нас хүртэл нь 7500, 11000 юань олгох юм байна. Хятад улс 2016 оны нэгдүгээр сард нэг хүүхдийн бодлогоо сулруулсны дараа 2021 оны тавдугаар сараас гурван хүүхдийн бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд тус улсын төрөлт буурч байгаа нь ойрын хэдэн арван жилд эдийн засагт нь ихээхэн хохирол учруулах төлөвтэй байгаа юм. Хятадын хүн амын бууралт нь 1960-61 онд Их өлсгөлөнгийн нөлөөгөөр хоёр жилийн турш буурснаас хойш одоо дахин буурч эхлээд байгаа юм. 1960 онд хүн ам 10 сая орчим, 1961 онд 3.4 саяар буурч, 1962 онд 14.4 саяар дахин өссөн талаар албаны тайланд дурджээ.
Зүүн Шаньдун мужийн нийслэл Жинань хотод энэ жил хоёр, гурав дахь хүүхдээ төрүүлсэн эхчүүдэд гурван нас хүртэл нь сар бүр 600 юанийн хүүхэд асрах тэтгэмж олгоно гэж орон нутгийн засаг захиргаанаас гаргасан мэдэгдэлд мөн дурджээ. Мөн ээжид 158 хоногийн цалинтай амралт, аавд 15-аас доошгүй хоногийн амралт олгох аж.
Түүнчлэн гурав хүртэлх насны хүүхэдтэй эцэг эхчүүд жил бүр 10 болон түүнээс дээш хоногийн амралт авч болох гэнэ. Жинаньд мөн нэгээс дээш хүүхэдтэй гэр бүлүүдэд зориулсан орон сууц, эрүүл мэнд, боловсролын талаар хөнгөлөлттэй бодлого хэрэгжүүлэхээ зарлав. Хубэй мужийн төв хэсэгт орших Ичан хотод хоёр болон түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлд хүүхэд нь гурван нас хүртэл нь сар бүр 500 юанийн тэтгэмж олгохоор болсон талаар орон нутгийн засаг захиргаа арванхоёрдугаар сарын сүүлчээр мэдэгдсэн. 2021 оны долоодугаар сард Сычуань мужийн Панжихуа нь гэр бүлүүдэд илүү олон хүүхэд өсгөхөд нь туслах зорилгоор тэтгэмж санал болгосон Хятадын анхны хот болсон. Тус хот хоёр дахь буюу гурав дахь хүүхдээ хүлээн авсан гэр бүлд гурван нас хүртэл нь сар бүр 500 юанийн тэтгэмж олгож эхлээд байгаа аж. Хотын орлогч дарга Тан Жунжу 650 хүүхдэд тэтгэмж олгохын тулд хот 950 мянган юань зарцуулсан тухай ярьжээ.
Тэрбээр Панжихуа хотод төрсөн хүүхдийн тоо өмнөх оныхоос 1.62 хувиар, хоёр дахь хүүхдийн тоо 5.58 хувиар, гурав дахь хүүхдийн тоо 168.4 хувиар өссөн гэжээ.
Залуучууд гэрлэх, хүүхэд төрүүлэх төлөвлөгөөгөө хойшлуулж байгаа тул хүүхэд төрүүлэх хязгаарлалтыг сулруулах нь дангаараа хангалтгүй гэж бие даасан хүн ам зүйчид хэлж байна. Хятад улс төрөлтийн үзүүлэлтийг нэмэгдүүлэхээр олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа юм. Тус улс 2015 оноос гэр бүлүүд хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн ч үр дүн гарахгүй байсанд 2021 онд гурван хүүхэдтэй болохыг хуулиар зөвшөөрсөн бөгөөд жирэмсний амралтын хугацааг уртасгаж, урамшуулал олгож эхэлсэн байдаг. Түүнчлэн, тус улсын үндэсний эрүүл мэндийн тогтолцоонд нөхөн үржихүйн эмчилгээ, үргүйдлийн эмчилгээг гэрлэсэн эмэгтэйчүүд рүү түлхүү чиглэн хийнэ гэсэн бодлого байдаг.
“Guttmacher Institute”-ийн тайланд дурдсанаар Хятад улс дэлхийд үр хөндөлтийн үзүүлтээр хамгийн өндөрт ордог улс юм. 2015-2019 оны хооронд жил бүр 40 сая эмэгтэй жирэмсэлсний 23.2 сая нь хүсээгүй жирэмслэлт байжээ. Тэдний 17.7 сая нь үр хөндүүлсэн байна. Хятадад гэр бүлүүд угсаа залгамжлах гэдэг утгаараа хүү төрүүлэхийг илүүд үздэг нь үр хөндөлт хийлгэх хамгийн том шалтгаан болдог байна. Үүгээр зогсохгүй энэ нь хүйсийн тэнцвэргүй байдлыг бий болгож байгаа юм. 2021 оны хүн амын тооллогоор тус улсын эрэгтэйчүүдийн тоо эмэгтэйчүүдээс 35 саяар илүү байжээ. Төрөлтийн түвшин буурсан хэвээр байвал хүн амын дундаж нас нэмэгдэж, ажиллах хүчний хомсдол нүүрлэх эрсдэлтэй юм.
Ц.ДАВААСАМБУУ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 3 )
Aaaaya manai hyatad nuhurtei halh huuhnuud ch boon bayr bplj bg bna daa kkkk
(66.181.191.139) ул, үхэр, архичин чи хол очиж хуцаарай!!!
fk china