МИАТ: Өтгөн манантай байсан тул нөөц буудалд газардсан

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 16

Улаанбаатар-Сөүл чиглэлд ниссэн МИАТ-ийн Боинг онгоц БНСУ-ын "Инчон" олон улсын нисэх онгоцны буудалд газардаж чадахгүй, ослын буулт хийсэн гэх мэдээлэл цацагдаад байна. Үүнд "МИАТ" ТӨХК-аас дараах тайлбарыг өгч байна. 

ТАЙЛБАР 

2023 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн Улаанбаатар-Сөүл чиглэлийн ОМ301 дугаарт аяллын нислэг нь Сөүл хотын цаг агаарын нөхцөл байдал буюу Инчён олон улсын нисэх буудал орчимд өтгөн манан татан алсын барааны харагдац зөвшөөрөгдөх хэмжээнээс бага байсан тул зорчигчдын аюулгүй байдлыг ханган ажиллах дүрмийн дагуу Сөүл хотын Кимпо нөөц нисэх буудалд газардсан байна.

Цаг агаарын давагдашгүй хүчин зүйлийн улмаас нислэгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нөөц нисэх буудалд буух нь ослын буулт биш юм.

ОМ301/302 дугаарт аяллын нислэгийн цагийн хуваарь (Улаанбаатар хотын цагаар):

- Чингис Хаан ОУНБ-аас хуваарын дагуу 07:59 цагт хөөрсөн

- Кимпо ОУНБ-д 10:45 цагт буусан

- Кимпо ОУНБ-аас Сөүл хотын чиглэлд 15:00 цагаас хөөрсөн

- Инчён ОУНБ-д 15:51 цагт буусан

- Инчён ОУНБ-аас Улаанбаатар хотын чиглэлд 17:04 цагаас хөөрсөн

- Чингис Хаан ОУНБ-д 20:28 цагт буусан.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top