Цагаан сарын өмнө 3-р сарын хүүхдийн мөнгийг УРЬДЧИЛЖ ОЛГОНО

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 01 сарын 17

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан болон Сангийн сайд Б.Жавхлан, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал нар өнөөдөр /2023.01.17/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. 

Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан "Хүүхдийн мөнгийг 2020 оны дөрвдүгээр сараас эхэлж сар бүр 100 мянган төгрөгийг олгож эхэлсэн. Халдварын хүнд үед хүүхдийн мөнгө түүхэн үүргээ гүйцэтгэсэн. Үүнтэй холбоотой хөдөлмөр эрхлэлтийн асуудал яригддаг, халамж хавтгайрлаа гэж. Цаашид халамжийг хөдөлмөрт шилжүүлэх, зорилтод бүлэгт нь аваачих нь чухал юм. Энэ 1072 хувьцаа биш. Хүүхдийн мөнгө халамжийн хуульд халамжийн нэг төрөл гээд орчихсон байдаг. Ингээд 2023 онд тэр есөн хувь нь татгалзаач ээ, 91 хувьд нь зарцуулах бодлогын шилжилт хийсэн. Энэ 91, 9 гэсэн тоо бол оновчтой тооцоолол гэдгийг хэлэх байна. Энэ удаа иргэд бухимдалтай байгаа нь ойлгомжтой харагдаж байна. Төр анх удаа мэдээллийн сангаа ашиглаж, амьжиргааны түвшинг тооцоолж 91 хувьд олгох ажлыг эхлүүлж байгаа юм. Үүнд мэдээллийн санд байгаа давхардлаас болоод л бухимдал үүсэж байгаа юм" гэлээ. 

Түүнчлэн "Өрхийн мэдээллийн сандаа цаг тухайд нь шинэчилж хийгээгүй, төрийн байгууллагын уялдаа холбоо зэрэг зүйлд анхаарч, сайжруулах болсон гэдгийг харуулж байна. Алдаа гарсан байна, зөрүү гарсан байна. Давхардал гарсан гэдгийг Засгийн газар зөвшөөрч уучлал хүсэж байна. Үүнийг цагаан сараас өмнө мэдээллийн баазыг шинэчилж, төрийн бодлогыг хүрээмжтэй саадгүй явуулах нь чухал байна. Хугацаа бидэнд бий. Мэдээллийн хувьд асуудалгүй иргэд хүүхдийн мөнгөө аваад эхэлчихсэн. Харин хоцорсон нь тухай бүртээ авна. Хоёрдугаар сар гарсан тохиолдолд нөхөж өгнө, хоёрдугаар сарын хүүхдийн мөнгийг ч өгнө. Цагаан сар болох учир гуравдугаар сарын хүүхдийн мөнгийг урьдчилж олгох ажлыг зохион байгуулж байна  гэж ярилаа. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.212.117.76) 2023 оны 01 сарын 17

үндсэн хууль зөрчиж, хүүхэд ялгахаа боль

0  |  0
Зочин(150.129.140.52) 2023 оны 01 сарын 17

Хүүхдүүдэд халбага Хусмаа өгөхгүй гэсэн л Бодлого Заль юм байна ш дээ энэ ЗГн

0  |  0
Я(66.181.181.144) 2023 оны 01 сарын 17

Хуучнаар нь олгоочээ..хэдхээн хүүхдээ юунд нь ялгаад,тоолж ядаад бгаа юмбээ.авилга өгвөл өгөх гэд б.ауу

1  |  0
Ц(202.9.47.49) 2023 оны 01 сарын 17

91. 9 гэх шиг.тэр 30н 300гаа хасаач.нэг их юм өгч бгаа юм шиг..1 тариач авахгүй.татвараа төлөөд о.сууцанд ажилгүй олон хүн тэжээж амьдардаг нь хүүхдийн буруу юу.нүүрсний хулгайгч,авилгачдаасаа авахгүй бж..ОУд нэмж б.а.жаахан хүүхдүүд тэтгэвэр гэж авахуу..хэдий болтол б.агшаагч о.сууц тоолох вээ..халамж эзэндээ очихгүй бгаа нь төрийн а.хаагчид танил талдаа автлга авч өгдөгт бгааг мэдэхгүй б.аууу.өөрсдийнхөө авилгачдын хөрөнгийг тоол шүүгээнээс захын жижиг даргаас хэд гарлаа даа.хулгайлснаа хүүхдүүдээс нөхөх гэж байна уу

2  |  0
bi (202.170.68.162) 2023 оны 01 сарын 17

Тэнэг минь тэнэгтэлгүй хугацаандаа л олгооч... Худлаа попорч нэр авах гэх хэрэггүй. Тэгсэн тэгээгүй чамайг хулгай хийдлгийг бүгд мэднэ.\n

2  |  0
Top