Олныг шуугиулсан долоогийн даваанаас 5 заан цолтон төрлөө

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 12

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны шөвгийн найман бөхийн нэр тодорлоо. Бөхийн хорхойтнуудыг өндөлзүүлсэн долоогийн даваанаас  таван бөх Монгол Улсын заан цолны болзлыг хангав. Үүнд Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат улсын харцага Д.Баасандорж өсөх идэр начин Т.Өсөх-Ирээдүйгээр, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат улсын харцага С.Мөнхбат улсын заан Д.Рагчаагаар, Говь-Алтай аймгийн харьяат Улсын начин Ж.Бат-Эрдэнэ улсын арслан Х.Мөнхбаатараар, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат улсын начин Г.Эрхэмбаяр улсын заан Б.Сайнбаяраар, Архангай аймгийн Хашаат сумын харьяат Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн "Хангарьд" спорт хорооны бөх цэргийн хурц арслан Ч.Санжаадамба Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уугуул улсын начин Ц.Содномдоржоор долоо давж заан цолын болзлыг тус тус хангалаа.

А.Туяа

Zindaa.mn-Үндэсний Чөлөөт Мэдээллийн Портал 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top