БНХАУ-д IV сар гэхэд нас барах хүний тоог 1.7 саяд хүрнэ гэж таамаглажээ

2023 оны 01 сарын 22

Их Британийн эрүүл мэндийн аналитикийн “Airfinity” фирмийн мэдээлснээр Хятад улсын хэмжээнд анх удаа КОВИД-19-ийн халдварын тархалт дээд цэгтээ хүрсэн бөгөөд ойрын өдрүүдэд нас барах хүний тоо өсөхөөр байгааг мэдээлжээ.

Тус улсын эрүүл мэндийн дээд байгууллага болох Үндэсний эрүүл мэндийн комисс (NHC) өнгөрсөн бямба гарагт арванхоёрдугаар сараас хойш эмнэлгүүдэд 60 мянга орчим хүн КОВИД-19-ийн улмаас нас барсан гэж мэдэгджээ. Эмнэлгийн байгууллагуудаас гадна нас баралтын статистик мэдээлэл тодорхойгүй хэвээр байгаа ч “Airfinity”-ийн тооцоолсноор Хятадад өдөр бүр 23021 хүн нас барж байсан бөгөөд нэгдүгээр сарын 13-нд халдвар дээд цэгтээ хүрсэн байна. 10 хоногийн дараа өдөрт халдвар авах хүний тоо ойролцоогоор 25 мянгад хүрч, өнгөрсөн сарын 01-нээс хойш нийт 584 мянгад хүрч болзошгүй талаар мэдээлжээ.

“Airfinity” дөрөвдүгээр сарын эцэс хүртэл БНХАУ-д халдвараар нас барах хүний тоог 1.7 саяд хүрнэ гэж таамаглаж байна. Түүнчлэн АНУ-ын эрүүл мэндийн судалгааны “New England Complex Systems Institute”-ийн эрдэмтэн Эрик Фейгл-Динг халдварын тархалтын өнөөгийн нөхцөл байдлыг үндэслэн 90 хоногт Хятадын хүн амын 60 хувь нь  халдвар авч болзошгүй гэх тооцооллыг хийсэн байна. Мөн тэрбээр манай урд хөршид халдварын давлагаа дөнгөж эхэлж байгаа бөгөөд халдварын тоо өсөхийн хэрээр нас баралт нэмэгдэнэ гэх байр суурь илэрхийлжээ.

Хамгийн гол нь, хүн амын дунд халдварын тархалт хурдацтай явагдсанаар вирус мутацид орж, илүү халдварлах чадвартай болж, вакциныг үр дүнгүй болгох эрсдлийг мэргэжилтнүүд анхааруулж байгаа юм.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хятадын НЭМҮТ-ийн Эмнэлгийн удирдлагын товчооны дарга Жяо Яхуй “Арванхоёрдугаар сарын 8-наас нэгдүгээр сарын 12-ны хооронд Хятадын эмнэлгүүдэд коронавирусийн улмаас 59.938 хүн нас барсан тухай мэдээлсэн. Хятад улс өмнө нь өдөрт тав буюу түүнээс цөөн хүн нас барж буй тухай мэдээлж байсан. Арваннэгдүгээр сарын сүүлчээр Хятадын 1.4 тэрбум хүн амын 90 гаруй хувь нь вакцинд хамрагдсан боловч 60-аас дээш насны хэдэн арван сая хүн вакцинд хамрагдаагүй хэвээр байгаа юм.  Өнгөрсөн сард КОВИД-той холбоотой шинж тэмдгээр нас барсан хүмүүсийн дундаж нас 80.3 байгаа аж. 90 гаруй хувь нь 65-аас дээш настай бол 56.5 хувь нь 80-аас дээш настай байжээ. Арванхоёрдугаар сарын 23-нд БНХАУ-д эмнэлэгт хандсан хүний тоо дээд цэгтээ буюу 2.9 саяд хүрч, нэгдүгээр сарын 12 гэхэд 83 хувиар буурч, 477 мянгад хүрсэн байна.

Ц.ДАВААСАМБУУ

 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. PRADHAN(129.205.113.154) 2023 оны 01 сарын 23

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
DR. PRADHAN(129.205.113.154) 2023 оны 01 сарын 23

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
Өвгөн(66.181.187.94) 2023 оны 01 сарын 22

Хятад яахав ээ. Өөрсдийгөө л хичээ.

0  |  0
Top