Зам тээврийн салбар авлига, хүн амины хэргүүдээр эртнээс зартай явж ирсэн. Тэр дотор Монголын төмөр зам бол тусдаа “Вант улс” болчихсон элдэв гэмт хэргүүд бугшсан газар. Яг одоо бол тэнд Авлигатай тэмцэх газар /АТГ/-ынхан ажиллаж байгаа. Ганц газрын даргын гэрээс л 10 шахам тэрбум гарч байна гэхээр мөнгөөр туйлж, мөлжлөгөөр баяжигсад үүрлэсэн нь харагдана. Утасны үзүүрээс хөөгөөд үзвэл “Аалзны тор” хаа хүрч, нуусан авлигын мөнгөний тоо хэдэн тэрбум давахыг таашгүй. Энэ салбартай холбоотой төмөр замын төсөлд л гэхэд экс Ерөнхийлөгч Х.Баттулга хөгжлийг 12 жил гацаасан, дээр нь 750 тэрбумын асуудал яригдаж байгаа.
Тэгвэл авлига, албан тушаалын хулгайн асуудал дөнгөж сөхөгдөж, “мөсөн уулын орой” харагдаж эхэлтэл элдэв дарамт их, тэр нь ажлын байрнаас халиад бэлгийн дарамт болж есөн шид нь бүрдсэн гэх мэдээллүүд хөвөрч эхэллээ. Энэ бол нэлээн бодитой гэж үзэхээр мэдээллүүд аж. Тухайлбал, Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлээс төмөр замд тээврийн хулгайгаас гадна авлига, албан тушаалын хэрэг үүссэн талаар өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Тэгвэл Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод хүргүүлсэн шаардлагад энэ тухай дурджээ.
Монголын төмөр замын Үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүн Б.Баяраа хэлэхдээ “Төмөр замд авлига, албан тушаалын хулгайгаас гадна ажлын байрны дарамт өндөр. Хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс дарамтад өртдөг тогтолцоог халах хэрэгтэй. ОХУ руу ч энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр зөндөө албан бичиг өгсөн. Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн байгууллагын төлөөлөн удирдах зөвлөлийн Ерөнхий хороо Монгол,Оросын талаас тус бүр гурван гишүүнтэй. Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Монголын багаа ахалдаг. Ерөнхий хороонд хяналт тавих үүрэгтэй, хөндлөнгийн гишүүнээр С.Цогтгэрэл ажилладаг. Энэ хүн төмөр замчин биш, улс төрийн хүрээний хүн тул энэ томилгоо буруу гэдгийг бид анхнаасаа хэлж, эсэргүүцсэн. Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт манай ажилчдад 13 дахь сарын цалинг 200 хувиар олгох чиглэл өгсөн байна. 2022 онд УБТЗ алдагдалтай ажилласан тул ажилчдад 100 хувийн урамшуулал олгох шийдвэр гаргасан. Гэтэл үйлдвэрчний эвлэл урамшуулал нэмэх шаардлага тавихаар удирдлагууд боломжгүй, мөнгө байхгүй гэдэг мөртлөө сайд чиглэл өгөнгүүт хаанаас яаж урамшуулал өгөх үү гээд хайж байна. Улстөрчид энэ мэтээр манай байгууллагад хэт их оролцож, нөлөөлж байна” гэдгийг дурдсан. Хамгийн ноцтой нь үүгээр зогсохгүй УБТЗ бэлгийн дарамт, сэтгэл санааны дарамт үзүүлсэн тохиолдлууд олон. Тэдгээр хүмүүст хариуцлага тооцдоггүйгээс одоо хүртэл ажлаа хийсээр байна” гэжээ.
Тухайн салбарын Үйлдвэрчний эвлэлийн хороо бол ажилчдаас ирсэн санал гомдол, өргөдөлд тулгуурлан асуудлыг дээш тавьдаг. Нийгмийн асуудал, цалин хөлс, амьдралын чанарыг дээшлүүлэхийн тулд холбогдох газруудад нь шаардлага хүргүүлж ажилладаг. Тэгвэл салбарын сайдад шаардлага хүргүүлсний дотор хүний эрхийн ноцтой асуудлыг дурдсан байгаа юм биш үү. Ажлын байрны дарамт нь халиад бэлгийн дарамт учруулдаг болсон. Тийм хүмүүс нь хэрэг хийчихээд ажлаасаа жилийн чөлөө аваад явчихдаг, асуудал намжихаар буцаж ирээд ажлаа хийгээд, бусдыг дарамтлаад сууж байдаг гэж. Хүний эрхийн асуудал хаана яригдаж байхад ХЭҮК чихээ бөглөж суугаагүй нь магад. Баримт, мэдээлэл гарч ирж байхад тухайн кейстэй танилцаж, мөрөөр нь ажилласан уу гэдэг асуулт гарч байна.
Үүний зэрэгцээ Төмөр замын үйлдвэрчний хорооноос 2-3 жилийн өмнө вагон зардаг асуудлаар шүгэл үлээж байсан. Хариуцсан дарга нар нь анхаардаггүй юу, зориуд анхаарлын гадна үлдээдэг үү, энэ асуудал тус салбарт олон жил бугшсан гэж болно. Төмөр замаар тээвэрлэж байгаа нүүрсийг мөнгө болгож хувиргаж байгаа талаар ч хөндөж, АТГ-д өгч байсан ч хариу нь огт ирэхгүй, “Шалгаж байна” гэсэн хариу өгөөд гурван жил болжээ. Одоо АТГ нэгэнт төсөр замд ажиллаж буйнх эдгээр асуудлыг уудалж гаргаж ирэх байх. Үүн дээр ХЭҮК-ынхон АТГ-ын байцаагч нартай дөрөө харшуулан авлигын мөнгө хэчнээн тэрбумаараа эргэлдэж буй төмөр замын “Вант улс”-д үүрлэсэн хүний эрхийн зөрчил, ажлын байрны болоод бэлгийн дарамтыг хэрэг, зөрчлийг илрүүлэх хэрэгтэй юм. Саяхан тус салбараас төрөн гарсан Хөдөлмөрийн баатар, Хүндэт төмөр замчин, УИХ-ын гишүүн, салбарын сайдаар олон жил ажиллсан Р.Раш гуай цахим хуудастаа “Төмөр зам бол дээр үеэсээ сэвтэх ёсгүй улсын нэртэй хамт олон билээ” хэмээн дуугарсан байна лээ. Ахмад төмөр замчны хэлсэнчлэн “Сайн нэрийг хүсэв ч олддоггүй. Муу нэрийг хусав ч арилддаггүй” гэдэг. Иймд энэ байгууллага босго өндөр байх ёстой. Боломж олдсон дээр нууж хаалгүй бүгдийг сайтар шалгуулж, салбараа цэвэрлэж авах нь хамгаас чухал юм даа.
Ч.ЗОТОЛ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n
дунд шатны хурган дарга нар хамгийн их но-той дээшээ мөргөж доошоо дарангуйлдаг.