Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Ц.Хуланд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг өнөөдөр /2023.01.20/ хэлэлцлээ.
Улмаар шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж яллагдагчийн холбогдсон гэмт хэргийн шинжийг харгалзан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн яллагдагч Ц.Хуланг энэ өдрөөс эхлэн 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Түүнийг гадаадын тагнуултай хамтран ажиллаж мөнгө авч байсан гэх үндэслэлээр ТЕГ-аас баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )