Хилээр орж, гарах иргэдийн тоо нэмэгджээ

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 21

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 20-ны өдөр болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, “Хятадын засгийн газар Ковид-19 халдвар хамгаалалтын “Б ангиллын Б хяналт"-ын бодлого түүнчлэн гадаад дотоодын иргэдийн солилцооны түр арга хэмжээг нийтэлсний дараа, дотоодод халдварын байдал харьцангуй дор түвшинд байгаа бөгөөд хилээр нэвтрэх хүмүүсийн тоо ч аажмаар нэмэгдсээр байна.

Ван Вэньбинь хэлэхдээ, сүүлийн үе Хятадын нийгмийн үйлдвэрлэл, амьдрал бүрэн хэвийн байдалдаа орж, Хятадын иргэдийн гадаадад аялах хүсэл илт нэмэгдэн, аялал жуулчлалын үйл ажиллагааг сэргээх нөхцөл байдал улам сайжирч байна” гэжээ.

"Гадаад дотоодын иргэдийн аяллын түр арга хэмжээний дагуу Хятад улс аюулгүй, дэг журамтай байх зарчмын үндэс дээр Хятад иргэдийн гадаадад зорчих аяллыг туршилтын журмаар сэргээж эхэлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top