Jazz fusion-г мэдрэх ҮДШИЙН ХЭМНЭЛ

2023 оны 01 сарын 23

Төрийн шагналт “Баян Монгол” чуулгын “Үдшийн хэмнэл” Jazz Fusion тоглолт 2023 оны хоёрдугаар сарын 10,11-ний өдрүүдэд 19:00 цагаас Улсын Филармонийн концертын танхимд тоглогдох гэж байна.

Тус чуулгын энэ удаагийн тоглолтод Jazz Fusion урсгалын уран бүтээлүүд голчлох бөгөөд Jazz Fusion нь 1960-д оны сүүлээр хөгжиж эхэлсэн ба жазз гармони, импровизацийг /чөлөөт сэтгэлгээ/, RnB, Rock, Funk хөгжмийн төрлүүдтэй хослуулан баяжуулсан хөгжмийн томоохон төрөл, элемэнт юм.

Тухайлбал Америкийн алдарт хөгжмийн зохиолч  Sammy Nestico-н Out Of The Night, Joy Of Cooking, Jaco Pastorius-н Liberty City, Eric Miyashiro-н Sky Dance болон Монгол ардын Хулсан ташуур, Самрын гурван толгой болон Халуун элгэн нутаг зэрэг дуунуудыг шинэ найруулга, өнгө төрхтэйгээр та бүгдэд хүргэхээр бэлэн болжээ.

Тоглолтод та бидний танил жазз дуучид болох Н.Наранбаатар /Наагий/, Ц.Хулан нараас гадна Б.Энхжаргал, Б.Өнөрзул /Jojo/ гэх жазз хөгжмийн урлагт шинээр орж ирж буй залуус дуулах юм

Тасалбарыг https://www.ticket.mn/event/1466/  болон Улсын Филармонийн кассаас

Дэлгэрэнгүйг: 70118012, 88003041-с лавлана уу

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top