90 жилийн ойн баяр наадамд айрагдсан хурдан хүлгэдийг танилцуулж байна
Соёолон:
Өвөрхангай аймгийн Н.Ижилбаярын бор соёолон түрүүлж, Өвөрхангай аймгийн Сэрсэнгийн Ганболдын хурдан зээрд соёолон аман хүзүүдсэн бол Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уяач Ганболдын хул айргийн гуравт, Ховд аймгийн Алтай сумын уяач "Торгоны зам"-ын Ц.Гантөмөрийн хомоол хүрэн айргийн дөрөвт, айргийн тавд Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын ААУяач Ө.Шинэтулгын шарга үрээ хурдалжээ.
Их нас:
Төв аймгийн Алтанбулаг сумын залуу уяач Б.Батхүүгийн уясан Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Баатаржавын Өнөрбаяны хээр морь түрүүлсэн бол Төв аймгийн Сэргэлэн сумын уяач А.Төгсбатын бор, Төв аймгийн Баян-Өнжүүлийн сумын харъяат МУМУяач Ц. Батбадрахын хурдан зээрд халзан морь айргийн гуравт, Өвөрхангай аймгийн Уянга сумын уяач Ч.Бямбасүрэнгийн хээр айргийн дөрвөөр хурдалж, Төв аймгийн Баянцогт сумын МУТМУяач С.Ганхуягийн бор морь айргийн таваар хурдалсан юм.
Азарга:
Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уяач Ч.Хүсэлтзэлийн зээрд азарга хурдалж, аман хүзүүнд Дундговь аймгийн Өлзийт сумын харьяат “Мон-Уран” компаний захирал Б.Наранхүүгийн хээр азарга, айргийн гуравт Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяат УИХ-н гишүүн Ч.Улааны зээрд азарга, дөрөвт Төв аймгийн Өндөр ширээт сумын харьяат А.Отгонбаярын хилэн хар азарга хурдалсан. Энэ азарга нь “Их хурд” наадамд оролцож айргийн тавд хурдалсан хурдан хүлэг билээ. Айргийн тавд өнгөрсөн жилийн түрүү хурд Төв аймгийн Баян сумын харьяат Х.Цогтсайханы сүмбэн зээрд азарга орлоо.
Шүдлэн:
Ховд аймгийн Мөнххайрхан сумын уяач Ш.Адьшаагийн хонгор шүдлэн түрүүлж, аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Баянгол сумын уяач Ц.Болдын шарга шүдлэн , гуравдугаарт Төв аймгийн Батсүмбэр сумын уяач Лувсанбалдангийн зээрд шүдлэн, дөрөвт Завхан аймгийн Дөрвөлжин сумын уяач Д.Баяраагийн хүрэн шүдлэн, айргийн тавд Өвөрхангай аймгийн Уянга сумын уяач Б.Даваадоржийн хар шүдлэн хурдалсан.
Хязаалан:
Увс аймгийн Зүүн говь сумын Д.Далайгийн халтар хязаалан магнайлж, аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Богд сумын харьяат Г.Одгэрэлийн буган хээр, гуравт Ховд аймгийн Дарви сумын Б.Мөнхтөрийн хээр хязаалан, дөрөвт Говь-Алтай аймгийн Халиун сумын Ганболдын хонгор, айргийн тавд Төв аймгийн Баянцагаан сумын Энхбатын цавьдар хязаалан тус тус хурдаллаа.
Даага:
Архангай аймгийн Их тамир сумын уяач Г.Тэмүүлэнгийн халтар даага, аман хүзүүнд Булган аймгийн Гурван булаг сумын Б.Хишигжаргалын шарга даага, гуравдугаарт Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Ц.Октъябрын хүрэн даага, дөрөвдүгээрт Дорнод аймгийн Баян-Уул сумын уяач Э.Энхтулгын хүрэн даага, айргийн тавд Сүхбаатар аймгийн Халзан сумын О.Амарсайханы зээрд даага тус тус хурдалж хурсан түмнийг баярлуулсан. Харин энэ жилийн баян ходоод ирэх жилийн түрүү магнайгаар Улаанбаатар хотын Партизаны М.Билгээгийн хул даага шалгарч баян ходоодын цолыг дуудууллаа. Ийнхүү Монгол түмний их баярын цэнгэлийн манлай болсон хурдан хүлгүүд төрийнхөө наадамд цолоо дуудуулж, алтан жолоо өргөлөө.
Д.Билгүүн
Zindaa.mn – Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )