Энтертайнмент салбарт дэлхийд тэргүүлж буй Өмнөд Солонгосын "HOOK" энтертайнмент шүүхэд дуудагдаад байгаа билээ. Тус агентлагт харьяалагддаг дуучин, жүжигчин И Сын Ги захирал Квон Жи Ёныг шүүхэд өгч, эрүүгийн хэрэг үүсгэхийг шаардсан бөгөөд дуу болон зар сурталчилгаанаас олсон орлогыг Квон Жи Ён хувьдаа завшиж байсан нь ил болоод байгаа юм.
Агентлагийн хуучин захирлууд болон одоогийн удирдлагаад И Сын Гиг хууран мэхэлж, сурталчилгааны загвар өмсөгч хийсэн хөлсний тодорхой хувийг өөр хоорондоо хуваалцаж байсан нь баримтаар нотлогдоод байна.
И Сын Ги 18 жилийн хугацаанд нийт 137 дуу гаргажээ. Эдгээр дуунаас олсон орлогын нийт хэмжээ ойролцоогоор 9.6 тэрбум вон болж байгаа тухай тооцоо бий. Үүн дээр сурталчилгааны модель хийсэн ашиг нэмэгдэх ба дээрх мөнгийг нэхэмжилж авсныхаа дараа бүгдийг нь хандивлана гэдгээ зарлаад байгаа юм.
"HOOK" энтертайнментийн хохирогч болсон алдартнууд И Сын Гигээр зогсохгүй ба одоогоор захирал Квон Жи Ён нь И Сын Ги болон Юүн Ё Жон, И Со Жин, Пак Мин Ён нарын орлогын 3 хүртэлх хувийг гэрээнээс гадуур завшиж байсан нь тогтоогдоод байгаа юм.
Нэгэн жишээ дурьдахад, 2011 оны нэгдүгээр сард жүжигчин И Сын Ги загварын брэндтэй 500 сая вонын гэрээ байгуулжээ. Үүнээс 10 хувийг нь холбогдох байгууллагуудын төлбөр болгон хасаж, үлдсэн 450 сая воныг 4:6 харьцаагаар хуваан авсан байна. Өөрөөр хэлбэл, И Сын Ги 180 сая вон, агентлаг 270 сая вон авчээ. Холбогдох байгууллагуудын төлбөр болгон авсан 10 хувийн 7 хувь нь л байгууллагын дансанд орсон бол үлдсэн 3 хувийг захирлууд хувьдаа завшсан гэсэн үг.
Тус агентлагийн захирлууд дээрх хэлбэрээр бусад уран бүтээлчдээс ч мөнгө завшдаг байсан бөгөөд дээр нэр дурдагдсан жүжигчид энэхүү дуулиан дэгдэж эхэлснээс хойш агентлагаа орхисон билээ.
Сэтгэгдэл ( 1 )
Shunaltai psda ve er ym uuu em ymuuu. 이 대표님 남자냐 여자냐