Д.Мөнх-Эрдэнэ нь 2016 онд Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суух Ерөнхий консулаар томилогдон ажиллаж байсан юм. Түүнийг Албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа өөрийн дипломат эрх ямба, дархан эрхээ урвуулан ашиглаж өндөр үнэтэй автомашин БНХАУ-д татваргүйгээр нэвтрүүлсэн хэмээн 2019 онд ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консулын албан тушаалаас эгүүлэн татсан билээ.
Түүнийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ЭХХШТХ-ийн 14.9 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар буюу гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэсэн үндэслэлээр хорих шийдвэр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 20-ний өдөр гаргасан.
Тэгвэл энэ удаад Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Д.Мөнх-Эрдэнэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан буюу “...Урьд нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн...” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан үндэслэл тогтоогдсон тул яллагдагч Д.Мөнх-Эрдэнэд 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар
Сэтгэгдэл ( 6 )
Эмнэлэгт хэвтээд бгаа юмуу хоригдоод бгаа юмуу ард түмний өмнөөс дугарч чаддаг хэдхэн хүмүүсийн нэг нь шүүдээ
Албан тушаалаа урвуулан ашигласан гээд халагдаад тэр өшөө хорслоо одоо лайв нэрээр өөрийг нь оролдсон хүмүүст голдуу хийдэг увайгүй этгээд
amtai bolgon ingej aylaxgyi dee denduu
Консул бсан гэнээ савж уналаа нохойн баас
Их давраад байсан юмаа
hujaa shees