Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 805 жил, Тусгаар тогтнолын 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадамд 1024 хүчит бөх зодоглож, эр баяр, уран мэхээ гайхуулсан урамтай сайхан барилдааныг наадамчин олондоо үзүүллээ. Энэ жилийн наадмын бөх урьд урьд жилүүдийнхээс илүү сайхан болж, хурсан олныг баясгалаа. Уншигч та бүхэндээ барилдааны тоймыг хүргэе.
Шинээр төрсөн начин цолтнууд:
1.Увс аймгийн Хяргас сумын харъяат аймгийн арслан С.Батсуурь
2.Ховд аймгийн харьяат, аймгийн арслан Ч.Цогбаяр
3.Говь-алтай Бигэр сумын харъяат аймгийн арслан С.Багахүү
4.Өмнөговь аймгийн Булган сумын харъяат аймгийн арслан Б.Сумъяа,
5.Баянхонгор Бууцагаан сумын харъяат аймгийн арслан Ж.Чулуунбат,
6.Архангай аймгийн Чулуут сумын харъяат аймгийн арслан Б.Амарзаяа
7.Хөвсгөл аймгийн харъяат аймгийн арслан М.Эрдэнэбат
8.Завхан аймгийн Идэр сумын харъяат аймгийн арслан Ш.Жаргалсайхан
9.Хөвсгөл аймгийн харъяат аймгийн арслан А.Батмөнх
10.Өвөрхангай аймгийн Тарагт сумын харъяат аймгийн арслан Сангисүрэн
11.Төв аймгийн харъяат аймгийн арслан Б.Батмөнх
12.Завхан аймгийн Их-Уул сумын харъяат аймгийн арслан Гончигдамба
13.Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харъяат аймгийн арслан Одбаяр
Шинээр төрсөн харцага цолтнууд:
1.Дорноговь Эрдэнэ сумын харъяат Улсын начин А.Цацабшир
2.Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харъяат Монгол Улсын өсөх идэр начин Т.Өсөх-Ирээдүй
3.Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уугуул улсын начин Ц.Содномдорж
4.Ховд аймгийн харъяат аймгийн арслан Г.Алтангэрэл
Шинээр төрсөн заан цолтнууд:
Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат улсын харцага Д.Баасандорж,
Архангай аймгийн Хашаат сумын харьяат, цэргийн хурц арслан Ч.Санжаадамба
Шинээр төрсөн гарьд цолтнууд:
Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат улсын заан М.Баяржавхлан,
Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат улсын начин Ж.Бат-Эрдэнэ
Шинээр төрсөн арслан цолтон:
Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат улсын начин Г.Эрхэмбаяр
Наймын даваанд Монгол Улсын залуу начин Ж.Бат-Эрдэнэ даян аварга Г.Өсөхбаярыг давж, улсын харцага С.Мөнхбат цэргийн хурц арслан Ч.Санжаадамбыг давсан нь дуу шуугиан ихтэй уран сайхан барилдааныг үзүүлсэн. Үүний дараа баяр наадмын хүчит бөхийн барилдааны шөвгийн дөрвөн бөхийн нэр тодорч, Улсын заан М.Баяржавхлан, улсын харцага С.Мөнхбат, улсын начин Ж.Бат-Эрдэнэ, улсын начин Г.Эрхэмбаяр нар тунаж үлдсэнээр шинэ гарьд цолтон, шинэ арслан, шинэ аварга төрөх нь тодорхой болсон юм.
Ийнхүү есийн даваанд улсын заан М.Баяржавхлан улсын начин Г.Эрхэмбаярыг амласнаар улсын харцага С.Мөнхбат, улсын начин Ж.Бат-Эрдэнэ нар тунан барилдсан. Улмаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат улсын начин Г.Эрхэмбаяр улсын заан М.Баяржавхлангаар, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, "Монголросцветмет" нэгдэл, Уурхайчин клубын бөх 2010 онд улсын харцага цол хүртсэн С.Мөнхбат улсын начин Ж.Бат-Эрдэнээр ес давснаар улсын арслан цолны болзол хангаж үзүүр, түрүү булаалдахаар үлдэж, С.Мөнхбат давснаар Монгол төрийн 47 дахь аварга болсон юм.
Д.Билгүүн.
Zindaa.mn – Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )