Монгол Улс болон Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Монголын Тэшүүрийн Холбоо нь Монгол улсад анх удаагаа өргөн хүрээний “Тал нутгийн мөсөн шоу” арга хэмжээг Япон улсын Тэшүүрийн Холбоотой хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болжээ. Шоу тоглолт дэлхийн жишигт нийцсэн “Степп Арена” мөсөн ордонд 2023 оны нэгдүгээр сарын 27-28-ны өдрүүдэд болно.
Тус шоуны найруулагчаар “Фауст”, “Гэм зэм” зэрэг жүжгээр Монголын театрын урлагт шинэ салхийг салхилуулсан УДЭТ, Орфей театрын найруулагч М.Батболд, Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын Ерөнхий зураач, МУУГЗ Г.Ганбаатар нар хамтран ажиллаж байгаа ажээ.
Тоглолтод Япон болон Монгол улсын чадварлаг бүжигчид болон уран гулгагчид үзүүлбэр үзүүлэхээс гадна дуурийн дуучин Ө.Уянга, "Никитон" хамтлагийн дуучин Б.Батчулуун, дуучин Д.Оюунтүлхүүр, дуучин Б.Маралжингоо зэрэг уран бүтээлчид оролцож хүрэлцэн ирсэн зочдын сонорыг мялаах гэнэ.
Ерөнхий зохион байгуулагчаар:
Хамтран Зохион байгуулагчаар:
Дэмжигч:
Ивээн Тэтгэгчээр:
Шоу зохион байгуулагдах өдөр:
“ТАЛ НУТГИЙН МӨСӨН” шоунд Япон улсаас урилгаар оролцох уран гулгалтын тамирчид болон Япон улсын үндэсний соёлын өв тээгч бүжигчид оролцоно.
Уран гулгагчид:
Бүжигчид:
Оролцох уран бүтээлчид:
Тоглолтын тасалбарыг Steppe Arena веб хуудсаар дамжуулан худалдан авах боломжтой.
Сэтгэгдэл ( 0 )