А.Сүхбат аваргын шинэ эхнэрээс хоёр дахь хүү нь наадмын өмнө мэндэлжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 13

Их аваргын охин, гэргий Б.Баясгалангаасаа хоёр хүүхэд төрүүлсэн Даян аварга А.Сүхбат дуучин Т.Ариунаагийн тогооч байсан Содоо гэх бүсгүйтэй өрх тусгаарлан амьдрах болсныг хүмүүс мэддэг болжээ. Зодог тайлсан залуу аварга маань нэгийг хаяж, нөгөөг сонгосон явдал огтхон ч биш гэнэ. Харин тэр хоёр эхнэртэй байх замыг сонгожээ. А.Сүхбат аваргын шинэ эхнэр нь мөн л бөхийн удамтай нэгэн юм байна. Содоо бүсгүй бол Аюуш хэмээх хүчит арслангийн ач охин ажээ. Даян аваргад нэг хүү төрүүлж өгсөн тэрээр наадмын өмнө дахин нуган үр төрүүлж, даян аваргын бага хатнаар дархлагджээ. Аваргын их, бага хоёр хатан хоорондоо туйлын эвтэй ч тусдаа амьдардаг байна. Сая аваргын хоёр дахь хүү мэндлэхэд Баясгалан эргэж очсон байна. Сүхбат аваргын анхны эхнэр Баясгалан Зайсан дахь “Green house” хотхон дахь хаустаа амьдардаг бол удаахь эхнэр нь зуслангийн том хаустаа амьдарч байна. А.Сүхбат аваргын энэ сонголтыг бөхчүүд ердөө ч буруушаахгүй байгаа бөгөөд бөх хүн үр удамдаа ингэж анхаарах нь зөв гэж үзэж байгаа аж.

Д.Билгүүн.

Zindaa.mn – Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.10.23.120) 2014 оны 08 сарын 04

Хаигмйн гол нь зөв талаас нь ойлгож ханилсан эхнэрүүдэд нь маш их баярлалаа

0  |  0
Top