Хятадаас орж ирсэн морины ханиад Хурдан морины тааврыг орвонгоор нь эргүүлжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 13

Монгол наадмын чимэг болсон хурдан морьдын уралдааны таавар энэ жил 180 градус эргэжээ. Хурдан морины давхил, уяа сойлгоос хараад тухайн жилийн хурдан морины уралдааны өнгө ерөнхийдөө тодорхой болдог. Гэтэл энэ жил 6-р сарын дундуур хүй долоон худагт морины онцгой хурдан тархцатай ханиад дэгдсэний улмаас төрд данстай олон хурдан хүлэг уралдаж чадаагүй ажээ. Тухайлбал Даваахүү тодманлай, Онон тод манлай, “Макс”-ын Ганбаатар тод манлай гээд томчууд болон бусад манлай, алдарт уяачдын галыг ч морины ханиад тойрсонгүй. Уяачдын бүтэн жилийн хөдөлмөрийг “будаа” болгосон энэ уршигт ханиад Сүхбаатар, Дорнодоос ирсэн байна. Бүр цаад гарвалыг хөөвөл Хятадаас орж ирсэн малын өвчин болох нь тогтоогдоод байгаа ажээ. Одоо төрийн наадамдаа уралдуулж чадаагүй хүлэг морьдоо даншиг болон бүсийн уралдаануудад сойхоор уяачид морьдоо эмнэж байна. Харин хөдөөнөөс ирж уралдсан хурдан морины эзэд ханиаднаас дүрвэн наадам дуусав уу үгүй юу нутгийн зүг хөлгийн жолоо залжээ.
Д.Билгүүн.    
Zindaa.mn – Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top