СҮХБААТАР: Аргаль хонинд 22 боодол өвс, 700 кг хужир тавьж өгчээ

2023 оны 01 сарын 26

Сүхбаатар аймгийн Дарханхаан ууланд нутаглаж буй аргаль хонинд 22 боодол өвс, 500 га газарт 700 кг хужир тараан байршуулж, биотехникийн арга хэмжээ авчээ.

Нийгмийн хариуцлагын хүрээнд ховордсон биологийн төрөл зүйлийг хамгаалах, ан амьтдын өсөж үржих таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх, идэш тэжээлийн хомсдолоос урьдчилан сэргийлэх зорилгоор тус аймгийн "Цайрт минерал" ХХК-ны Байгаль орчин Хөдөлмөр аюулгүй ажиллагааны тасгийн С.Мягмар даргатай баг хамт олон болон Сүхбаатар  сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Ганбулган нар дээрх биотехникийн арга хэмжээг авч  ажиллажээ.

Тус аймгийн Сүхбаатар сумын Дарханхаан ууланд 2009, 2012, 2017 онуудад Аргаль хонь ирж нутагшиж өсөж үржсээр одоогийн байдлаар 19 бодгаль болж нэмэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.185.39) 2023 оны 01 сарын 26

Айлуудын мал идэхгүй байгаа?

0  |  0
Top