Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч, байлдагч А.Амар өчигдөр ШУТИС-ийн төгсөгчдийн баярт чөлөөгөөр оролцож, мэргэжлийнхээ дипломыг гардан авлаа.
Тэрээр ШУТИС-ийн Эрчим хүчний их сургуулийг "Цахилгаан хангамж" мэргэжлээр дүүргэсэн бөгөөд цэргийн алба хааж буй хугацаандаа цахимаар суралцаж, дипломын ажлаа амжилттай хамгаалсан юм.
Ийнхүү Зэвсэгт хүчинд хугацаат цэргийн албаа хаангаа их, дээд сургуульд цахимаар суралцах, дипломын ажлаа хамгаалах, гадаадын их сургуулийн тэтгэлэгт өрсөлдөх, элсэлтийн болон төрийн албаны шалгалтад бэлтгэх зэрэг олон боломж байдгийг байлдагч А.Амар батлан харууллаа.
Сэтгэгдэл ( 1 )
Mundag huu bn . Archaagui gertee hevtej ajil hiihgui erchuud unshmaar saihan medee bn da