Ерөнхий сайд нутаг буцаж буй ОХУ-ын Элчин сайд И.К.Азизовтой уулзлаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 01 сарын 26

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Искандер Кубарович Азизовыг үүрэгт ажлаа дуусгавар болгон нутаг буцаж байгаатай холбогдуулан хүлээн авч уулзлаа.


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын үеэр хоёр орны харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүргэхэд Элчин сайдын оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэв.

Мөн Монгол Улсад түүний ажилласан есөн жил гаруйн хугацаанд Монгол, Оросын дээд, өндөр түвшний харилцан айлчлалууд хэрэгжиж, хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа нэмэгдэж, боловсрол, соёл, хүмүүнлэгийн харилцаа өргөжсөнийг онцлон тэмдэглээд, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүслээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(37.166.171.165) 2023 оны 01 сарын 27

Манжлаад хурдан далд оруул

0  |  0
Зочин(192.82.84.11) 2023 оны 01 сарын 26

Энэ одоо болтол яваагуй л байгаа юм уу

0  |  0
Зөв (66.181.160.2) 2023 оны 01 сарын 26

Зөв

1  |  0
Мөнхжаргал (192.82.86.98) 2023 оны 01 сарын 26

Манайд дээрэлэхсэн тулгасан байдлар харьцдаг энэ нөхөртэй уулзаад байхдаа яахав дээ.

0  |  2
иргэн(192.82.78.194) 2023 оны 01 сарын 26

ёстой хуцваа\n

0  |  2
Top