С.Эрдэнийн АН-ын даргын сунгаа өнөөдөр эхэллээ

2023 оны 01 сарын 26

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Ганбат, АН-ын ЕНБД Д.Эрдэнэсувд, ДоСХ-ны дарга Х.Алтанхуяг, ҮБХ-ны гишүүн Л.Мөнхбат нар хууль ёсны АН-ын даргын сунгааг зарлаж, XVI их хурлыг хуралдуулах болсон талаар өнөөдөр /2023.01.16/ мэдээлэл хийлээ.

АН-ын даргыг сонгох сунгааг 2023 оны нэгдүгээр сарын 25-наас эхлэн товлон зарлалаа. Намын даргын сунгаанд нэр дэвшигчдийг бүртгэлийг өнөөдрийн 10:00-18:00 цаг хүртэл хийж, сурталчилгааг маргааш эхлүүлэхээр болжээ.

Харин санал хураалтыг 2023 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн 09:00-21:00 цаг хүртэлх хугацаанд явуулах юм байна.


АН-ын ҮБХ-ны дарга Д.Ганбат: Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/ өчигдөр /2023.01.25/ намрын хаалтын хурлыг хийлээ. Анх удаа Монголд Улсад хяналтын парламент, хяналтын засгийн газрыг бүрдүүлэх чиглэлд ажиллаж байгаа. Бид бүхэн бодлого уралдуулах, бодлого шийдвэрийг хуулийн хүрээнд гаргах зүйл дээр Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүдийг дадлагажуулах чиглэлд ажилласан. Яг УИХ-ын жишгээр анх удаа хяналтын парламент ажиллалаа. Нийтдээ 13 удаа хуралдсан байна. Энэ хуралдаанаар 70 орчим чухал шийдвэрийг гаргасан.

2023 оны гуравдугаар сарын 15-аас хойш дахин хаврын Хяналтын парламентыг ажиллуулж, хяналтын засгийн газрыг бий болгож ажиллана гэсэн чиглэл, төлөвлөгөөтэй байгаа" гэв.

АН-ын дарга С.Эрдэнэ "Ардчилсан нам энэ намрын парламентын чуулганаас эхлээд хяналтын буюу сүүдрийн парламентыг бий болгож, ажлыг эхлүүлсэн. Урьдын туршлага байхгүй ч энэ чиглэлээр манай Үндэсний бодлогын хороо анх удаа гэхэд амжилттай ажилласан.

Үндсэндээ 11 бодлогын хороог байгуулж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Дээр нь ҮБХ-ны нэгдсэн хуралдаан УИХ-ын чуулганы нэгэн адил 14 хоног тутамд тогтмол хуралдаж ирлээ. Энэ хурал дээр УИХ, байнгын хороод дээр хэлэлцэж байгаа асуудлуудыг авч үзэж, өөрсдийн дүгнэлтээ гаргаж, энэ чиглэлээр бодлого, шийдвэрээ тодорхойлж ажилласан. Энэ удаагийн ҮБХ-ны парламентын үйл ажиллагааг хянах ажиллагаа багагүй амжилтад хүрлээ" гэв.

Тэрээр үргэлжлүүлэн "Харамсалтай нь хууль дүрмээ уншдаггүй, улс төрийн бодлого чиглэлийг тодохой ойлгоогүй манай зарим гишүүд өөрсдийнхөө эрх дархыг дэндүү ихээр бодож, намруугаа халдсан, намын үйл ажиллагаа зорилго чиглэлийг гуйвуулсан үйл ажиллагаа явуулж эхэлж байгаад үнэхээр харамсаж байна.

Монголын төрийн төлөө үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний хэмжээний хоёр нам байгаагийн нэг нь өнөөдөр сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байгаа Ардчилсан нам. АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд ийм болчимгүй үйлдэл хийж байгаад харамсаж байгаа. Тэдний зохион байгуулсан ҮБХ-ны хуралдаан, их хурал гэгч нь дандаа дүрмийн бус, намын гишүүдийн итгэл үнэмшил, зорилго чиглэлийг гуйвуулсан үйлдэл хийсэнд АН-ын даргын хувьд харамсаж байна" гэлээ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
erdene(70.24.158.215) 2023 оны 01 сарын 27

erdene uuruu ner devshij unemlehui yalalt baiguulna

0  |  0
erdene(70.24.158.215) 2023 оны 01 сарын 27

erdene uuruu ner devshij unemlehui yalalt baiguulna

0  |  0
Зоч(103.161.242.98) 2023 оны 01 сарын 26

Сонгууль ойртлоо АН ынхаан. Шинээр ардчилсан нам байгуулаачээ. Амаржаргалаа, Гантөмрөө,Баярцогтоо, Эби та нар хаана байнаа. Дуугараачээ...

0  |  0
Зочин(124.158.65.222) 2023 оны 01 сарын 26

Намаа өөр нэртэй болгоод улсын бүртгэлд бүргүүлээч ээ ардчилсан нийгэмд амьдарч байгаа шүү бид

0  |  0
Нутгийн хөгчүүл чинь(103.242.47.142) 2023 оны 01 сарын 26

Ганбат юу вэ самайг одоо хэн тоохын юм бэ больчих чи лав Хонгор нутгаас лав гана гэж байхгүй Ичиж амьдар одоо чамд хууртдаг МОНГОЛ ХҮН БАЙХГҮЙ зөв хүнээ дагаж далдагнаачээ Буцаагаад битоноо аваарай

0  |  0
Болиосой(202.9.47.40) 2023 оны 01 сарын 26

Ёооё, болиосой, хэлэх үг ч олдохгүй юм

2  |  0
Top