АМГТГ-ын Сургалтын сангийн хөрөнгийг мэдээлэлд ойр хүмүүс ашиглажээ

2023 оны 01 сарын 27

"ТВ8" телевизийн Толь мэдээллийн хөтөлбөр Ашигт малтмал газрын тосны газар (АМГТГ)-ын "Сургалтын урамшууллын сан"-ийн хөрөнгөөр сайд дарга нар, тэдний хамаарал бүхий этгээдүүд хэрхэн өндөр хөгжилтэй улс оронд боловсрол эзэмшиж байгааг цувралаар хүргэж байгаа.

Энэ удаа АМГТГ-т санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан Б.Оюун, Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын даргаар ажиллаж байсан Ч.Сангарагчаа нар хүүхдүүдээ Сургалтын урамшууллын хөрөнгөөр суралцуулсан баримтыг дэлгэж байна.

Тодруулбал, АМГТГ-т Санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан Б.Оюун охиноо “Сургалтын урамшууллын сан”-ийн хөрөнгөөр бакалавр, магистрт сургажээ. Харин АТГ-ын даргаар ажиллаж байсан Ч.Сангарагчаа тус сангийн хөрөнгөөр хүүгээ Австрали улсад суралцуулжээ.

БАРИМТЫГ "ТОЛЬ" МЭДЭЭЛЛИЙГ ХӨТӨЛБӨР ХҮРГЭЖ БАЙНА
 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зоч(64.119.24.33) 2023 оны 01 сарын 27

Авилгачдыг өөгшүүлсээр байгаад ийм болжээ.Манай нутагт бол хохь нь гэдэг юм даа.Хэн ч ийм хүмүүсийг сонго гэж албадаагүй бас залуус сонгуульд оролцдоггүй нь ийм нөхцөл үүсэхэд голлон нөлөөлсөн.

0  |  0
Zochin(86.111.136.207) 2023 оны 01 сарын 27

Ali heden onii huuchirsan ueiinh shine medee taviacheee

0  |  0
Зочин(203.91.115.50) 2023 оны 01 сарын 27

Хөгжлийн банкны зээлийг яг үнэндээ олигархын хүүхдүүд хувааж авсан. Монгол улс тэднийг зүйл бүрээр эрхлүүлж байна.

0  |  0
Top