"FT group", "Familymart", "Wayfair" гэх хэрэглээний программ ашиглан олон улсын арилжааны биржээр дамжуулан иргэдээс их хэмжээний мөнгө залилсан гэх хэргийг шалгаж байгаа талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Ж.Билгүүтэй "Цахим орчинд "FT group", "Familymart", "Wayfair" гэсэн нэршилтэй хэрэглээний аппликэйшнуудад иргэд 60 - 20,000 хүртэлх доллар бүртгүүлж, залилуулсан хэргийг шалгаж байна. Хохирогчдын нэгдсэн тоон мэдээлэл одоогоор гараагүй байгаа.
Мөрдөн байцаах албанд ирж байгаа хохирогчид багадаа 600,000 төгрөг, дээд тал нь 150 сая төгрөгийг дээрх аппликэйшнуудад оруулаад залилуулсан үйлдэл урьдчилсан байдлаар тогтоогдож байна.
Хохирогчдын өгсөн мэдээллээр, энэ гурван төрлийн аппликэйшн нэгдүгээр сарын 24-нөөс эхлэн үйл ажиллагаагаа зогсоосон гэсэн. Тэгэхээр иргэд дээрх гурван аппликэйшнтэй холбоотойгоор ямар нэгэн гүйлгээ хийхгүй байх хэрэгтэй. Мөн хохирсон бол нэн яаралтай цагдаагийн байгууллагад гомдол мэдээллээ өгч, шалгуулах шаардлагатай байна" гэлээ.
Сэтгэгдэл ( 1 )
хохь нь гэдэг 2 үг хэлчий