"24" олон ангит кинонд Холбооны мөрдөх товчооны ажилтан Рене Уокерын дүрийг бүтээсэн жүжигчин Энни Вершинг 45 насандаа таалал төгслөө. Жүжигчин бүсгүй хорт хавдартай тэмцэж байсан бөгөөд орон нутгийн цагаар ням гарагийн өглөө Лос Анжелес хотноо таалал төгсжээ.
Түүний нөхөр Стивен Фүүл "Өнөөдөор гэр бүлд минь нөхөж баршгүй гарз тохиолоо. Гэхдээ өөрийнхөө орон зайг нөхөх зүйлсийг бидэнд үлдээсэн. Тэр хамгийн энгийн байж, гайхамшиг бүтээсэн. Түүнд бүжиглэхийн тулд хөгжим шаарддаггүй. Тэр өөрийгөө олохын тулд адал явдал хүлээж суухгүй байхыг бидэнд заасан. Хайж ол. Энэ бүхэн хаа сайгүй байгаа. Бид ч бас олох болно.
Бид түүнд баяртай гэж хэлээд амьдралынх нь жинхэнэ хайр болсон хөвгүүдээ эргүүлэгтэй зам, гудамжаар дагуулан явах болно. Дуу хоолой чинь одоо хүртэл сонсогдсон хэвээр байна. Баяртай найз минь. Хайртай шүү, бяцхан гэр бүлээс нь" гэжээ.
Жүжигчин бүсгүй 2020 онд хорт хавдраар оношлогджээ. Эцсээ хүртэл хорт хавдартай тэмцсэн түүнийг ямар төрлийн хорт хавдраар өвчилсөн болохыг одоогоор мэдээлээгүй байна.
Энни Вершинг "24" киноноос гадна "Bosch", "Timeless", "The Vampire Diaries", Marvel-ийн бүтээл "Runaways", "The Rookie", "Star Trek: Picard" зэрэг дэлгэцийн бүтээлүүдэд дүр бүтээсэн билээ.
Сэтгэгдэл ( 0 )