УИХ-аас байгуулсан Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг ирэх долоо хоногт хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбогдуулан Түр хорооноос өнөөдөр /2023.01.30/ мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, Түр хорооны дарга Б.Энхбаяр "Одоогоор 43 гэрчийг дуудна. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа. Энэ долоо хоногт нэмж дуудах шаардлага үүсвэл дуудна. Бид ажлын таван өдөр гэж төлөвлөж байгаа ч ажлын гурван өдөрт багтааж сонсголыг зохион байгуулах боломжтой гэж үзэж байна" гэлээ. Түүнчлэн Хөгжлийн банкны сонсголд ирээгүй албан тушаалтныг ажлаас нь хална. Гэрчээр дуудагдсан ч ирээгүй бол захиргааны арга хэмжээ авна гэдгийг тодотголоо.
Тэгвэл ирэх долоо хоногт болох Хөгжлийн банкны сонсголд Ерөнхийлөгч асан Х.Баттулга хоёр охин, нэг хүүгийн хамт гэрчээр дуудагджээ. Тодруулбал, Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас гадна охин Б.Номин, БнНамуун болон хүү Б.Хүлэгт нар "Түмэн хишигтэн" төсөлтэй холбоотойгоор дараагийн сонсголд дуудагдсан байна.
Сэтгэгдэл ( 3 )
Aluurchin elberdorj Aluurchin erdene Aluurchin hurts Aluurchin batuul Aluurchin bayar Cy danjaad yaravgar piasdaa bagabandi hyataduudiin ohoordoj nerledeg enhrii bool odjargal balin hamart ochirbat luuhaan bayartsogt danjaad taigan bandi saihanbalag, sahal erdenebileg badamjunai luivarchin geed Manan mafiin Aluurchid hulgaichid luivarchid offshort 40 terbum dolloriiig nyysan...\nDeerh MANAN mafiin Aluurchid bygd nyyrschin, zeschin, altchin , 30 ilyy jiliin tursh mongoliin bayalgiig hussan hulgaich luivarchid Aluurchid bygd Battulgiig yzen yaddag....\nMANAN mafiin bool golog enhbayatr geech piasd
Баттулга Монголыг тэжээж байгаа гэхэд хэлсдэхгүй дээ.Ганц зөв бизнестэй улс төрч гэж боддог. Яаж ч харлуулсан ард түмэн мэднэ дээ
НОМИН НЬ ЯАРМАГИЙН ХАВЬД ХЯЗГААРГҮЙ ИХ ҮНЭТЭЙ БАЙРАНД АМЬДАРДАГ ЮМ БИЛЭЭ. ЖИРИЙН ЭРГЭН ЭНЭ НАСАНДАА БАЙТЛАА ХЭД ХЭНД ҮХЭЭД ДАХИН ТӨРӨӨД Ч ТЭР ИХ МӨНГИЙГ ОЛОХГҮЙЯА БЭРХ.