Ц.Элбэгдорж: ”Төр түмэн дор бүрнээ хариуцлагатай, шуурхай ажиллаарай”

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 13

Монголын тулгар төр үүссэний 2220 жил, Их Монгол улс байгуулагдсаны 805 жил, Тусгаар тогтнолын 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадмын ажиллагааг хааж МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үгийг сонордуулъя. 

-“Эрхэм хүндэт наадамчид аа! Хүндэт зочид оо! Их түүхэн ойнууд, өнтэй зун давхацсан Монгол түмний баяр наадам сайхан болж өндөрлөж байна. Аргамаг хөлгүүд маань хурдтай, харваачдын цэц мэргэн байж, хүчит бөхчүүд маань бяр ухаанаа дайчлан барилдаж наадамчин олноо тэгш дүүрэн баярлууллаа. Дараа жилийн наадам хүртэл Монгол улсын иргэн, айл өрх бүрт хийж бүтээх өрнүүн их ажил биднийг хүлээж байна. Төр түмэн дор бүрнээ хариуцлагатай, шуурхай ажиллаж их үйлсийг бүтээж ирэх жилийн наадмаараа эргэн уулзацгаая. Улс түмнээрээ урагш ахьсан ирмүүн амжилт их бүтээлтэй байхыг ерөөж энэ жилийн баяр наадмын их ёслолын ажиллагаа ийнхүү өндөрлөж байгааг уламжилъя. Монгол түмний аз хийморь нь өөдрөг, ажил үйлс нь тэгш, буян заяа нь улам дэлгэрэх болтугай”

 

Д.Билгүүн

Zindaa.mn - Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top