Монголын 21 жүдоч "Бага дэлхийн аварга"-д барилдана

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 02 сарын 01

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны 2023 оны хоёр дахь тэмцээн Парисын “Их Дуулга” нөгөөдөр (II.3-5) эхэлнэ.

“Бага дэлхийн аварга” гэгддэг Парисын татамид Монголын эрэгтэй 10, эмэгтэй 11, нийт 21 жүдоч барилдана.

Өнгөрсөн жилийн тус тэмцээнд манай улсаас Ё.Басхүү 66 кг-д, О.Цэцэнцэнгэл +100 кг-д алт, Б.Баасанхүү 48 кг-д мөнгө, Ц.Цогтбаатар 73 кг-д, Л.Энхрийлэн 57 кг-д хүрэл медаль хүртэж байв.

Парист барилдах Монголын жүдочид:

Эрэгтэй

60 кг: Э.Ариунболд, Ц.Цогт-Очир

66 кг: Б.Эрхэмбаяр, Б.Нармандах

73 кг: Л.Анхзаяа, О.Уранбаяр

81 кг: Б.Батболд, Г.Болор-Очир

-100 кг: Б.Гончигсүрэн

+100 кг: О.Цэцэнцэнгэл

Эмэгтэй

48 кг: Б.Баасанхүү, Г.Наранцэцэг

52 кг: М.Нандин-Эрдэнэ

57 кг: М.Ичинхорлоо, О.Оюунчимэг

63 кг: Б.Ганхайч, Д.Есүй

70 кг: Б.Ням-Эрдэнэ

-78 кг: О.Хүслэн, Б.Эрдэнэт-Од

+78 кг: Д.Номинзул

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (192.82.84.11)  2025 оны 03 сарын 13

Цогтбаатар яваагуй юм уу, бас Басхуу

1  |  0
Э (59.153.114.140)  2025 оны 03 сарын 13

Басхүү хаачсан бэ

1  |  0
Top