Х.Нямбаатар өөрийгөө биш Монголыг төлөөлөн заргалдаж байгааг ялгаж харах хэрэгтэй байна

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 02

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өчигдөр /2023.02.01/ мэдээлэл хийлээ. Тэр дунд анхааралгүй өнгөрч боломгүй ноцтой зүйл олон дурдагдав.

Тухайлбал, сайд Х.Нямбаатар мэдээллийнхээ үеэр “Мета компанийн төв Ази, Хятад, Монгол Улсын олон нийтийн бодлого хариуцсан захирал Жорж Ченийг ажлаас нь чөлөөлүүлэх өргөдлийг ирэх даваа гарагт өгнө.

Шалтгаан нь хувь хүнд биш. Туурга тусгаар улсын төрийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарч ирээд илтэд гүтгэх нь байж болзошгүй зүйл. Хоёрдугаарт, Мета компани улс орны дотоод асуудалд оролцох эрхгүй.

Тодруулбал, Монгол Улсын төрийн зарим албан тушаалтнууд руу дарамталсан утгатай мэйл явуулсан. Монгол Улсыг хоригт оруулах, АНУ-ын зүгээс шахалт дарамт үзүүлнэ зэрэг дарамт үзүүлсэн. Тиймээс Жорж Ченийг ажлаас нь халж, мөн надаас уучлалт гуйх шаардлага тавина. Хэрэв уучлалт гуйхгүй бол шүүхэд хандана” хэмээн мэдэгдэв.


Түүний ярианд дурдагдаж буй “Монгол Улсын төрийн зарим албан тушаалтнууд руу дарамталсан мэйл явуулсан. Монгол Улсыг хоригт оруулах, АНУ-ын зүгээс шахалт дарамт үзүүлнэ гэсэн” гэдэг бол байж боломжгүй ноцтой зүйл. Монгол Улсын бүхий л иргэдийн мэдээллийг хурууны хээ, нүдний болортой нь цуглуулчихсан компани одоо эргээд дарамт учруулж эхлэв үү гэдэг хардлага ч үүнээс үүдэн төрөөд байгаа юм. Тэр тусмаа гадаадын тусгай хүчин, улс төрийн ашиг сонирхлын үүднээс ажилладаг компани юм биш биз гэсэн хар бууж байгааг нуух аргагүй. Тийм ч болохоор Мета компанийн нэг захирлын талаар гомдол гаргана гэдэг нь зөвхөн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын асуудал биш, туурга тусгаар Монгол Улсын асуудал байх нь тодорхой юм.

Ер нь асуудал хаанаас эхэлсэн талаар авч үзэх юм бол сонирхолтой дүр зураг гарна. Өдгөө Ерөнхийлөгч хориг тавьчхаад байгаа Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хууль нийгэмд багагүй маргаан үүсгэсэн. Төрөөс иргэдийн үг хэлэх эрхийг хянах нь гэсэн хардлагатай ч холбоотой биз. Нөгөө талаас Монголын төр иргэдээ гадаадын тусгай албадын үйл ажиллагаа, цахим орчин дахь гадуурхал, үймээн самуун, залилан луйвраас хамгаалах үүрэгтэй.

Сонирхолтой нь, энэ хууль батлагдсаны дараа тэс өөр буюу цахим орчинд иргэдийн аюулгүй байдлыг хангах асуудлаар ХЗДХ-ийн сайдын Мета компанийн Азийн зарим орныг хариуцсан захирал Жорж Чентэй уулзсан уулзалтын пост дор өнөө Жорж Чен нь “Энэ худал мэдээлэл, хуулийн талаар бидэнтэй ярилцаагүй” гэх зэргээр сэтгэгдэл бичсэн нь олон нийтийг илтэд төөрөгдүүлэх, гутаан доромжлох гэсэн оролдлого гэж харагдаад байгаа юм. Учир нь тухайн уулзалт хэдэн сарын өмнө болсон, тэр үед хуулийн асуудлаар биш цахим орчинд үйлдэгдэж болох гэмт хэргүүдээс хамтран сэргийлэх боломжийн талаар санал солилцсон байдаг. Харин эргээд хууль гарсны дараа тухайн уулзалтаа нулимж хорслоо тайлж байна гэхээр өөр эрх ашиг үнэртээд байгаа юм биш үү.

Ер нь тэгээд Үндэсний аюулгүй байдлыг хангах нэг гол хэсэг нь цахим орчны асуудал болоод удаж байгааг хүн бүр ойлгож эхэлсэн байх. Олон нийтийн сүлжээнд хүүхдийн эрх зөрчих, тэднийг бэлгийн мөлжлөгт оруулах, хүчирхийлэх, ялгаварлан гадуурхах гэдэг хар дарсан зүүд шиг зүйл хэний ч хаалгыг тогшиж мэдэхээр боллоо. Жишээ аваад ярих гэхэд ч үг эвлэхээргүй олон эмгэнэлтэй тохиолдол байдаг. Цахим орчин дахь залилан, луйвар ч тамтгаа алдсан. Мөн хар яриагаар бол цахим орчинд тролл арми үүсгэж үймээн самуунд уруу татдаг, улс орны эв нэгдлийг задалдаг, улмаар улс төрийн ашиг сонирхол бүхий бүлэглэлийн төлөө ажилладаг байдал үүсээд удлаа. Тэд нийгмийн сэтгэл зүй, төрийн шийдвэрт ч нөлөөгөө тусгадаг болоод бас л багагүй хугацаа өнгөрч байна. Тэр дундаа хамгийн хортой нь гадаадын тусгай албадын нөлөөгөөр ажилладаг тролл арми байдаг талаар дэлхий даяар хүлээн зөвшөөрч эхэлсэн. Энэ ч учраас манайхаас илүү хүний эрхийг дээдэлдэг, интернэт технологийн хөгжлөөр дэлхийд тэргүүлдэг Япон, Өмнөд Солонгос, Америк, Герман зэрэг оронд мэдээллийн агуулгыг бүрмөсөн хаах, шүүлтүүр тавих гэдэг үндсэн аргуудыг хэрэглэдэг болоод байгаа юм.

Харин Монголын төр иргэнээ хамгаалахаар хууль баталсны хариуд (хууль тодорхой алдаатай байвал засаад явж болдгоороо онцлог зүйл) Мета компанийн Азийн газрын захирал нь эгдүүцэж, гүтгэлэг тарааж байгаа нь ноцтой зүйл юм. Энэ байгууллага ямар ёс зүйтэй, цаашилбал хэний төлөө ажилладаг вэ гэдэг асуудал ч үүснэ. Гүтгүүлсэн Х.Нямбаатар сайд гүтгэсэн Жорж Чений талаар гомдол гаргаж байгаа мэт өнгөцхөн хараад өнгөрөх биш, харин улс орны дотоод хэрэгт бүдүүлгээр халдах, сүрдүүлэх асуудалд Монгол Улсын төр зохих хариуг нь өгч, арга хэмжээ авч байгаа юм байна гэдэг өнцгөөр энэ явдлыг харвал илүү зөв болно гэдэг санааг тодотгож харах хэрэгтэй юм. Ер нь тэгээд жижиг буурай улс учраас хэн дуртайд нь дээрэлхүүлээд байж болно, гадаадын том компани руу цор цор гэдэг бид хэн юм гэдэг ядмаг үзлээсээ салж байж л манай орон хөгжинө шүү.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Matilda(41.85.177.91) 2023 оны 02 сарын 02

Сайн байна уу Хатагтай ноёнтоон\nТанд зээл хэрэгтэй юу гэвэл jeanpaulrusell@gmail.com хаягаар бидэнтэй холбоо барина уу\nWhatsApp: 0033 7 55 40 49 85\n

0  |  0
Б.Эрдэнэбилэг(122.201.22.76) 2023 оны 02 сарын 05

Арчаагүй төрийн сайдаас болж монгол төр гадны нэг компанитай зарга үүсгэх юмаа.Гаднаас дайсан хайх биш дотны дайснуудаа дарж байж манай улс улс шиг улс болно.

2  |  1
Зочин(103.57.95.34) 2023 оны 02 сарын 03

Сайн заргалд. Транспэрэнси интэрнэшнлтэй бас заргалд. Тэд илт худлаа дүгнэсэн

3  |  2
чимэд(124.158.68.83) 2023 оны 02 сарын 02

хүнсний зарим бүтээгдэхүүний үнийг буулгах улсын худалдааг түр хугацаагаар гаргах хэрэгтэй байна. үндэслэлгүй үнэ нэмсэн гэж хэлээд дийлэхгүй байнаа Том луйварчид УИХ дотор чинь байнаа.Тэд төгрөгийн ханш унагах,хамгийн чухал хэрэгцээний барааны үнэ нэмэх бодлого зохион байгууллын өндөр түвшинд явуулж хямралыг зориуд бий болгож байна.

0  |  0
чимэд(124.158.68.83) 2023 оны 02 сарын 05

гэрэл гэгээтэй юм болгоны эсрэг коммент бичдэг цөөхөөн хулгайч байдаг тэднийг ард иргэдийн төлөөлөл гэж авч үздэг буруу. юун яасан эрх хаагдаж байгааг тодорхой хэлэх хүн байна уу байхгүй иргэд дунд ухамсар асар дорой боловсролгүй хүмүүжилгүй хүмүүс тэдний үгийг хөөргөдөж сэвээд байгаа юм УИХ хүлээж авахгүй байхад болоо хонь бүрэн чоно цатгалан хориг тавьсан хүлээж аваагүй өөр ямарч тайлбар хэрэггүй

2  |  1
АРД(64.119.18.175) 2023 оны 02 сарын 05

ЮУ ХИЙСЭН ГЭЖ ЗАРГАЛДАА ВЭ? ТА НАРААС ИЧИМЭЭР ЮМ ХУРЛЫГ НЬ ХАЯД ИРЭХ БАЙСАН БОЛ ЯАХ ГЭЖ ЗАРДАЛ ГАРГАН ОЧИВ...

1  |  1
ИЧМЭЭР ЮМ(64.119.18.175) 2023 оны 02 сарын 05

АВИЛГАЛ ХЭЭЛ ХАХУУЛ ЛУЙВРААСАА МОНГОЛЫН ТӨР САЛААГҮЙ ХАРИН Ч УЛАМ ЖИВСНИЙГ ТӨМӨР ЗАМ АВТОЗАМЫН АЧАА ТЭЭВЭРИЙН ҮНЭ ӨСӨН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ ОГЦОМ ӨССӨНӨӨР АРД ТҮМЭНД МЭДРЭГДЭЖ БАЙГААГ ТӨРИЙН ТҮШЭЭД ЭНЭ САЛБАРТ ДОРИВТОЙ АРГА ХЭМЖЭЭ АВЧ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙХЭЭ ҮНИЙГ БУУЛГАХ АЖИЛ ХИЙХГҮЙ БАЙНА. ИЙМ БАЙХАД ОЛОН УЛС Д НҮҮР НЭРЭЭ БАРЖ ХУДЛАА ЯРЬЖ ХЭРҮҮЛ ХИЙХЭЭ БОЛ ТЭР ХУРАЛДААНЫГ НЬ ДУУЛСАЛГҮЙ ХУУЛЬ ЗҮЙН САЙД НЬ ЗУГТАХ ШАХАМ ИРСЭН БАЙНА ТА НАР АЖЛАА ЭХЛЭЭД ОЛИГТОЙХОН ХИЙЧИХЭЭД ХҮНД ХЭЛЭХ ЮМТАЙ БАЙ...

1  |  1
Шилээ(66.181.160.112) 2023 оны 02 сарын 05

Таныг дэмжиж байна

2  |  3
Top