Дэлхийн хөлбөмбөгийн оны шилдгүүдийг тодруулна

2023 оны 02 сарын 02

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

Олон улсын хөлбөмбөгийн холбоо (ФИФА)-ноос жил бүр дэлхийн хөлбөмбөгийн оны шилдгүүдийг шалгаруулах "The Best FIFA Football awards" ёслолын ажиллагааг зохион байгуулдаг.

Оны шилдэг хөлбөмбөгчин, дасгалжуулагч, хаалгачаас гадна шилдэг гоол, шилдэг хөгжөөн дэмжигчид, цэвэр шударга тоглолт, шилдэг гарааны 11 гэсэн ангилалаар шилдгүүдийг тодруулдаг бөгөөд 2022 оны хөлбөмбөгийн шилдгүүдийг тодруулах ёслолын ажиллагаа 2023 оны хоёрдугаар сарын 27-нд Францын Парис хотноо болох юм.

Оны шилдгүүдийг үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, багийн ахлагч нар, мөн мэргэжлийн сэтгүүлчид, хөгжөөн дэмжигчдийн саналаар тодруулдаг уламжлалтай.

"The Best FIFA football awards"- ийн хамгийн ихээр олны анхаарлыг татдаг шагнал бол Оны шилдэг эрэгтэй хөлбөмбөгчин бөгөөд энэхүү шагналыг 2016, 2017 онд Криштиану Роналду, 2018 онд Лука Модрич, 2019 онд Лионель Месси, 2020, 2021 онд Роберт Левандовски нар хүртэж байв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.166.196) 2023 оны 02 сарын 02

Месси шилдэг болох биз дээ, Роналдуг бол одоо хөлбөмбөгчний хувьд дууссан гээд хэлчихэд буруудахгүй биз дээ

0  |  0
Top