Булганчууд Ж.Оргилболд начинд 2 өрөө байр бэлэглэлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 02 сарын 02

Самбо бөхийн 2023 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн (УАШТ) Булган аймагт үргэлжилж байна. 

Эрэгтэйчүүдийн 51, эмэгтэйчүүдийн 26, байлдааны самбын 13 дахь удаагийн тэмцээний нээлт өчигдөр боллоо. Тэмцээнд Монголын самбо бөхийн холбооны ерөнхийлөгч, Онц бөгөөд Элчин сайд Д.Гэрэл, Булган аймгийн Засаг дарга, Монголын самбо бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Ариун-Эрдэнэ, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтох, Булган аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат, самбо бөхийн залуучуудын Дэлхийн аварга, Дэлхийн цомын хошой мөнгөн медальт ОУХМ Ж.Оргилболд, Булган аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Х.Батхишиг тэргүүтэй хүндэт зочид оролцов.
 
Энэ жилийн УАШТ-ийг залуучуудын дэлхийн аварга, Дэлхийн цомын хошой мөнгөн медальт, ОУХМ Булган аймгийн Баян-Агт сумын харьяат, улсын начин Ж.Оргилболдын нэрэмжит болгон зохион байгуулж байгаа билээ.

Тэмцээний нээлтийн ёслолын үеэр Булган аймгийн Засаг даргын тамгын газар, "Булган хангайн хөгжлийн төлөө сан"-гийн зүгээс Залуучуудын дэлхийн аварга, Монгол Улсын начин Ж.Оргилболдын монгол бөх, самбо бөхийн хөгжил дэвшилд оруулсан хувь нэмрийг үнэлж, 2 өрөө байр бэлэглэлээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.63.68) 2023 оны 02 сарын 02

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0

зочин(66.181.166.196) 2023 оны 02 сарын 02

Самбо ч оросыг долоогчдын л спорт доо, дэлхийн спорт биш, болж ч чадахгүй биз

0  |  0
Top