Монголын шатрын холбооны 32 дахь Нарийн бичгийн даргаар Х.Эрдэнэдорж томилогдов.
Монголын шатрын холбооны гүйцэтгэх захирал Ц.Батсайхан өөрийн хүсэлтээр ажлаа өгч чөлөөлөгдлөө. Монголын шатрын холбооны гүйцэтгэх захирлын албыг бүтэн жилийн хугацаанд амжилттай хашиж,сэтгэл зүтгэл гарган нэр төртэйгөөр өндөр хэмжээнд ажилласан Ц.Батсайхан таны цаашдын замналд их амжилтыг хүсье! Монголын шатрын холбооны үйл ажиллагааг доголдуулахгүй тогтвортой байдлыг хангах үүднээс түүний ажлыг үргэлжлүүлэх хүнээр Монголын шатрын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Х.Эрдэнэдоржийг томилж,тамга тэмдгийг гардууллаа.
Сэтгэгдэл ( 0 )