"Backstreet Boys" хамтлагийн дуучин Ник Картер өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хүчингийн хэрэгт холбогдсон. Шейнон хэмээх аутизмийн спектрийн эмгэгтэй эмэгтэй 2001 онд 17 настай байхдаа хүчирхийлэлд өртсөн хэмээн хэвлэлийн бага хурлынхаа үеэр дурдсан. Түүнээс гадна гурван эмэгтэй мөн хүчирхийлэлд өртсөн хэмээн мэдээлсэн бөгөөд Ник Картер эдгээр хүмүүсийг нэр төрд халдсан, хээл хахууль өгсөн хэргээр шүүхэд өгчээ.
Өөрийгөө хохирогч хэмээн мэдээлсэн Шейнон "Сүүлийн 21 жилийн турш өвдөлт, төөрөгдөл, бухимдал, ичгүүр, өөрийгөө өвтгөх мэдрэмжээр дүүрэн байсан нь Ник Картерын хүчирхийлэлд өртсөний үр дүн. Хэдийгээр би тархины саажилттай, аутизмтай ч гэлээ түүний хийсэн үйлдэл эдгээрээс ч илүү намайг зовоож байна.
Тэр намайг хүчирхийлснийхээ дараа хараасан. Тэр миний гарыг хөхөртөл барьсан байсныг санаж байна. Тэр намайг сүрдүүлж чимээгүй байхыг шаардсан. Ник намайг заналхийлсэн. Түүний тухай элдэв зүйл ярих юм бол өөрөө шоронд хоригдож ч магадгүй. Гэсэн ч Никийг дахин олон олон өсвөр насны охид, бүсгүйчүүдэд халдахыг таслах зогсоож, түүнд хариуцлага үүрүүлэхийг хүсэж байна. Түүний алдар хүнд гэмт хэргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж бодож байна. Би амьд байгаа учраас үүний төлөө тэмцсээр байх болно" гэжээ.
Ник Картер гомдол гаргасан бүсгүйчүүдийг мөнгө авах зорилгоор түүнийг гүтгэсэн хэрэгт буруутгаж байна. Ник Картерт шүүхээс эрүүгийн хэрэг үүсгээгүй. Тэрээр хохирогч хэмээн нэрлэгдээд байгаа бүсгүйчүүдтэй тохиролцох бодолгүй байгаа тухайгаа өмгөөлөгчөөрөө дамжуулан мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Бас нэг дуучин залуу буудалд хэргэлсэн бэлгэвчиндээ чили хийсэн байсаныг буцдалын үйлчилэгч авч алруугаа хийгээд түлэгдээд дуучин залууг шүүхэд өгсөн ш дээ