Парламентыг нэг өрх гэр гэж үзвэл эцэг нь УИХ-ын дарга, хүүхдүүд нь УИХ-ын гишүүд юм. Тэгвэл улс төрийн нөхцөл байдал тогтворгүй, парламент нь чадамжгүй гэх нэршлийг зүүж, тэр хэрээр олон нийтээс шүүмжлэл хүртээд байгаа энэ цаг үед чуулган завсарлаж, Г.Занданшатарын "хүүхдүүд" сонгогдсон тойрогтоо ажиллаж байна.
Харамсалтай нь, өнөөдрийн байдлаар тэдний зургаа нь гэмт хэрэгт нэр холбогдож, яллагдагчаар татагдан шалгагдаж байна.
Өөрөөр хэлбэл, парламентын 76 гишүүнээс А.Адъяасүрэн, Н.Алтанхуяг, Д.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбат, Ш.Раднаасэд, Т.Аюурсайхан нар ЯЛЛАГДАГЧААР татагджээ.
Тодруулбал, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Д.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбат, Ш.Раднаасэд, Т.Аюурсайхан нарын таван гишүүн нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдож, яллагдагчаар татагдсан бол УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Хөгжлийн банкны хэрэг дээр шалгагдаж байгаа юм.
Тэднийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу эрх олгосон байж болзошгүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зэргээр хууль, хяналтын байгууллага буруутгаж байгаа аж.
Хэдийгээр дээрх нэр бүхий гишүүд өөрсдийгөө ямар ч гэм буруугүй, гэмт хэрэг үйлдээгүй гэж ярьдаг ч хууль, хяналтын байгууллагаас ямартай ч яллагдагчаар татаад байна.
Энэ нь А.Адъяасүрэн, Д.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбат, Ш.Раднаасэд, Т.Аюурсайхан, Н.Алтанхуяг нарын зургаан гишүүнийг ямар нэгэн байдлаар гэм буруутай, гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна гэсэн үг бөгөөд гэм буруутай эсэхийг нь шүүхээр дэнслүүлэх юм.
Эргэн сануулахад, өнгөрсөн лхагва /2023.02.01/ гарагт Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Шүүх дээр очоод гацчихсан зүйл байхгүй. Хөгжлийн банкны хэрэг шүүхэд өнгөрсөн долоо хоногт л ирсэн. ШЕЗ-аас надад хүсэлт ирсэн. Нийт 87 оролцогчидтой шүүх хурлыг явуулах танхимын асуудлыг Засгийн газар шийдвэрлэж өгөөч гэсэн. Бичиг нь өчигдөр ирлээ. НЗДТГ-т өнөөдөр хүсэлт тавиад Улаанбаатар чуулгын байранд шүүх хурал явуулах боломж нөхцөлөөр хангаж өгөхийг хүссэн. Харин нүүрсний хэрэг шүүхэд шилжээгүй байгаа. Одоогоор 70-80 хүнийг шалгаж, маш олон хүнийг цагдан хориод шалгаад явж байна" гэх тайлбарыг хэвлэлийнхэнд өгсөн билээ.
Сэтгэгдэл ( 8 )
МАН Монголын Авилгачдын нам, УИХ Улсын Их Хулгайчид Эднийг татан буулгаж тараа
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

32 jil ulger yarilaa ulaan tsagaan xulgai xuusen baikhad yundaa ingeed dulgeneed baunaa
Mongol ulsiig aaltsanii torondoo oruulsan karmalsan seg bol yah aragyi SVG.Batbold.Ener etslen tyremgiilegchiig huliig ni gotsognuulah boloogyi uym yy.
Mongol ulsiig aaltsanii torondoo oruulsan karmalsan seg bol yah aragyi SVG.Batbold.Ener etslen tyremgiilegchiig huliig ni gotsognuulah boloogyi uym yy.
барьж хорьж жүжгэлсээр байтал нь хэдэн хулгайчууд нь хулгайлсан хөрөнгөөр өө гадаадад орогнох гээд зугтлаа эхнээсээ
бүх л том том хулгай луйварын ард, зохион байгуулагч нь сү,батболд байдагийг монголын ард түмэн мэддэг болсон шүү