Өнөөдрийн газар хөдлөлтөөс хохирол учраагүй гэв

2023 оны 02 сарын 03

Улаанбаатарын цагаар 2023 оны хоёрдугаар сарын 03-ны өдрийн 15:09:55 цагт Төв аймгийн Борнуур сумын төвөөс баруун урд зүгт 6 км зайд 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.

Улаанбаатар хотод газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй гэж ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top