Дэлхийн алдарт "BTS" хамтлагийн гишүүн Жон Жон Гүгийн малгайг зарахыг оролдсон БНСУ-ын Гадаад харилцааны яамны ажилтанд эрүүгийн хэрэг үүсгээд байсан билээ.
Сөүл хотын төв дүүргийн прокурорын газраас сэжигтнийг өнгөрсөн есдүгээр сард бусдын эд хөрөнгийг шамшигдуулсан хэрэгт буруутган яллагдагчаар татаад байсан юм.
Гадаад харилцааны яамны ажилтан асан Жон Гүгийн малгайг 10 сая воноор худалдаалах зар тавьснаар уг хэрэг ил болжээ. 2021 оны есдүгээр сард Жон Гүг Гадаад харилцааны яамны гадаад пасппортны хэлтэст ирэхдээ малгайгаа алга болгосон гэнэ.
Сэжигтэн гэм буруугаа хүлээсэн. Прокурорууд уг хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд малгайг жинхэнэ эзэн Жон Жон Гүгд эргүүлэн өгөхөөр болжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ хэнд хэрэгтэй юм бэ?… эргүү дагзнууд аа..!!!